Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-05-09

Сүлжээний бизнес


  • Сүлжээ гэж юу вэ?
  • Сүлжээ байгуулах
  • Сүлжээний бизнес
  • Шууд борлуулалт - Бизнесийн нэг хэлбэр
  • Хэрхэн шууд борлуулалт хийх вэ?
  • Шууд борлуулалтын бизнес
  • Шууд борлуулалтын бизнес яагаад хийх ёстой вэ?
  • Сүлжээний бизнес хийсний давуу тал
  • Сүлжээний маркетинг

Сүлжээ гэж юу вэ?
Хоорондоо хэлхэлдэж, холбогдож, торлогдож, сүлжилдсэн зүйлийг сүлжээ гэж ойлгодог. Бүх зүйл 1-ээс эхэлдэг болохоор сүлжээ ч мөн тийм л байгаа. 
 
Сайн бодоод үзвэл сүлжилдээгүй юм гэж алга бололтой. Бүхий л зүйлс нь угтаа сүлжээ юм байна шүү дээ. Өмссөн цамц, оймс, цахилгаан дамжуулах сүлжээ, автозамын сүлжээ, интернетийн сүлжээ, байгууллагын дотоод сүлжээ, төмөр замын сүлжээ, биеийн эрхтэн тогтолцоо, хашаа хайс, олс дээс гээд л сүлжилдээгүй юм алга аа. 
 
Материаллаг зүйлсээс гадна оюунлаг зүйлсийн сүлжээ бас байна. Хөдөлмөрийн хуваарь, засаглалын бүтэц, төрөл садан, найз нөхөд, танил тал, хайр сэтгэл, гэрээ хэлцэл мөн л сүлжээний нэг хэлбэр.
 
Хүний гараар бүтээгдээгүй, өнө удаан оршин тогтнож ирсэн сүлжээ гэж бас байна. Сансар огторгуй (Огторгуй гэдэг нь огт оргүй гэсэн үг биш биз?), сар нар, ус мод, ургамал амьтан гээд л нэгнээсээ хамаарсан нарийн сүлжээ нэг байна.

Ингээд бодоод байхаар амьдрал гэдэг өөрөө сүлжээ загвартай юм.
 

Сүлжээ байгуулах
 

Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн удаан оршин тогтнож байгаа сүлжээ бол холбоо мэдээллийн сүлжээ юм. Энэ сүлжээ нь маш тогтвортой ажилладаг, нэг ч удаа дампуурч байгаагүй, хэнийг ч хохироогоогүй. Ийм төрлийн сүлжээг одоо үед олноор нь байгуулж байна, ашигтай байгаа хэрэг.

Мэдээллийн сүлжээ нь оролцогч бүрдээ ашигтай байж чаддаг. Ийм байдгийн шалтгаан нь итгэлцэл юм. Үнэндээ хүний түүхэнд үүн шиг чухал зүйл цөөхөн бий. Мэдээллийн сүлжээнд оролцогч бүр итгэсэн хүнийхээ үгийг сонсож дагадаг, мөн итгэсэн хүндээ л мэдээллээ дамжуулж түгээдэг. Мэдээлэл хүнээс хүнд түгээгддэг. Мэдээлэл ингэж л тархдаг.

Та нэг хүнээс мэдээлэл сонслоо гэж бодъё. Түүнийгээ хоёр хүнд түгээе. Танаас мэдээлэл сонссон хүмүүс цааш нь хоёр хоёр хүнд тэр мэдээллээ түгээхэд л та мэдээллийн сүлжээтэй боллоо шүү дээ. Одоо харин сүлжээгээ тордож додомдох хэрэгтэй.

Нэгэнтээ та сүлжээгээ байгуулсан бол одоо түүгээрээ дамжуулан бизнес хийхэд юу саад болохов дээ. Сүлжээгээр мэдээлэл дамжуулагддаг. Тэр мэдээллийг ашигласан хүн бараа бүтээгдэхүүнээ худалдаж чаддаг.
 

Сүлжээний бизнес
Ертөнц дээр олон ажил байдаг. Элдвийн л юм хийх болдог. Эдэн дотор компьютерийн сүлжээ байгуулах, зам харилцааны сүлжээ барих, холбоо мэдээллийн сүлжээ хийх зэрэг нь мэдээж орно. Сүлжээ байгуулах ажил хийх, ажил хийхдээ сүлжээ ашиглах хоёр нь зорилгоосоо болоод өөр өөр үйлдэл. Нэгэнт байгуулсан сүлжээгээр бол нэлээн юм хийж болно. Гэхдээ сүлжээ ашигласныхаа төлөө эзэнд нь төлбөр төлөх ёстой, хэрвээ чиний ашигласан сүлжээг өөр хүн байгуулсан бол шүү дээ! Замын татвар, интернетийн төлбөр гээд л үргэлжилнэ.
 
Өөрөө сүлжээ байгуулаад бусдад хэрэглүүлж төлбөр авч болно. Харин сүлжээ байгуулах зардал нь ямар зорилгоор ашиглагдах вэ гэдгээс хамаарч харилцан адилгүй тоогоор илэрхийлэгддэг. Зарим лүнгийн зам тэрбумаар яригдах мөнгөөр баригдаж байхад захын нэг интернетийн сүлжээг өргөтгөхөд 13200 төгрөг л төлөхөд болж байх жишээтэй.
 
Байгуулсан сүлжээнээсээ ашиг олохын тулд борлуулалтын зарчим буюу маркетинг мэдэх хэрэгтэй болно. Ямар нэг юм хийхэд заавал өөр юм мэдэх хэрэгтэй болдог нь үнэхээр урам хугалам хяслан шүү, гээд яалтай билээ. Эхээс төрөхдөө аваад гарсан эрдэм мэдлэг гэж байх биш. Суралцаад л байхаас.
 
Ашиг тусаа өгч байгаа аливаа зүйлийг үргэлжлүүлэх , өргөжүүлэх нь ач буянтай үйл болдог. Ашигтай сүлжээ улам дэлгэрвэл аз жаргалд төдий дөхнө. Амархан, зүйр үг зохиочихож байгаа юм биш үү.
 
Сүлжээ байгуулах, түүнээсээ ашиг олох, түүнийгээ улам өргөжүүлэх. Үүнийг л сүлжээний бизнес гэдэг. 


Шууд борлуулалт - Бизнесийн нэг хэлбэр


Ганц хүн өнөө цаг үед бүх зүйлийг хийж амжихгүй гэдэг нь тодорхой болсон. Монгол малчин 145 мэргэжилтэй байдаг гэж хэлэлцдэг. Мэргэжил ч юу юм, ямарч байсан мэдлэгтэй байхгүй бол болдоггүй байсан биз. Гэхдээ хэзээ ч шилдэг байж гоцрох боломжгүй байсан гэдэг нь үнэн. Нэг хүн бүх зүйлийг энэ насандаа зэрэг амжуулж чадахгүй.

Эрт цагт хүн амиа тэжээхийн тулд байгалиас хүч хүрэхийгээ авч, барьж иддэг байжээ. Ганц идэх уухаар амьдрал ханахаа байхын цагт өмсөх зүүх, эдлэх хэрэглэх хэрэгцээ үүсчээ. Иймээс хүний дараа үе нь өөрт хэрэгцээтэй зүйлээ өөрөө бүтээн бий болгодог болж. Тэгээд илүүдэлтэй байгаагаа бусдынхтай солилцон хэрэгцээгээ хангадаг байж. Улам бүр өсөн нэмэгдэх хэрэгцээг тухай бүрд нь хангаж байх арга ч олон янз болсон байна. Дээрэмдэх, хулгайлах, гуйлгачилах, үйлдвэрлэх гэх мэт.
 
Бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэгцээгээ хангахыг хүн төрөлхтөн шударга үйл хэмээн хүлээн зөвшөөрөв. Хүн бүхэн чадах зүйлээ үйлдвэрлээд л, өөр хоорондоо солилцоод л сайхан амьдарч байтал бас нэг шинэ арга нээгдлээ. Эхэндээ бүгд л түүнд дурамжхан байжээ. Бүтээгдэхүүн солилцох гэдэг нь арилжааны нэг хэлбэр мөн боловч чиний өгөх гээд зүтгээд байгааг цаадах чинь авахыг хүсэхгүй, өөр нэгний өгөхийг хүсэхгүй байгааг л авмаар байгаад байвал энэ тохиолдолд өөр арга хэрэгтэй болох нь дамжиггүй. Энэ нь худалдаа байлаа. Мэдээж арилжааны хэрэгсэл болох мөнгө, мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт энд хэрэглэгдэнэ. 
 
За ингээд асуудлаа шийдсэн улс бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд л, худалдаад л сайхан амьдарч байтал бас л биш болоод явчихлаа. Зарим нь маш ихийг үйлдвэрлэдэг, зарим нь маш ихийг худалддаг, зарим нь маш холд худалддаг, зарим нь маш холоос худалдаж авдаг энэ тэр гээд түмэн зүйлийн явдал ургах болов. Тэр байтугай үйлдвэрлэдэг хүн л худалдах эрхтэй, эсвэл үйлдвэрлэсэнээ л худалдаж болно гэх юмуу, өөрөө юу ч үйлдвэрлээгүй байж юугаа худалдаад байна аа гэх мэт яриа газар авч тэмцэл өрнөх болжээ. 
 
Өөрөө ямар нэг зүйл үйлдвэрлэдэггүй хүн бараа худалдаж болохгүй юм бол тийм хүн бараа худалдан авч бас болохгүй болох нь ээ?  Ингээд бараа худалддаг буюу худалдаачин хүмүүс бий болов (Эдгээр хүмүүс нь дайнчин, эсвэл дээрэмчин гэх мэт хүнээс эрс ялгаатай гэдэг нь хойно тодорхой болно). Мөн хэрэглэгч буюу худалдан авагч хүмүүс байсан нь улам л олширсоор. Яваандаа үйлдвэрлэгчид л сайн хүмүүс гэсэн ойлголт аажим намжиж, худалдаачид ч бас хүн юм гэх буюу худалдаачид ер нь хүнтэй адилхан гэх мэт яриа олны дунд хэлцэгддэг болсоор одоо үед ирсэн байна.
 
Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг холбож өгдөг, тэдгээр улсыг өөр өөрсдийн дуртай үйлд цаг заваа бүрэн зориулах боломжоор дэмжиж байдаг худалдаачдыг хүмүүс янз бүрийн цаг үед янз янзаар нэрлэж иржээ. Луйварчин, панзчин, дамчин, ганзагачин, наймаачин гээд л. Бусдын хэрэгт хошуу дүрэх дуртай улсаас огтхон ч хамаарахгүйгээр үйлдвэрлэгчид үйлдвэрлэсээр, хэрэглэгчид хэрэглэсээр, худалдаачид худалдсаар л байтал үйлдвэр худалдааны бүхэл бүтэн тогтолцоо бий болов. Дэлгүүр хоршоо, яам тамгын газар, үйлдвэр үйлчилгээний төв, үйлдвэрлэлийн горим, технологи, худалдааны арга барил, эдийн засгийн төлөвлөлт, эрт эдүгээгийн ялгаа энэ тэр гээд явж өглөө. 
 
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахдаа ингэдэг байлаа. Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ бөөний худалдаачинд өгнө. Бөөний худалдаачин жижиглэнгийн худалдаачинд өгнө. Жижиглэнгийн худалдаачин "жижигхэн" худалдаачинд өгнө. "Жижигхэн" худалдаачин  бүр жиж... (за за тоглоом хэтэрлээ) хэрэглэгчид өгнө. Энэ өгөлт бүр үнэгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэр тусмаа дамжлага нэмэгдэх бүр нэгжийн өртөг нэмэгдсээр байдаг. Эцсийн дүндээ үйлдвэрлэгчийн үнэ дээр дамжлага бүрийн нэмэгдсэн өртгийг тооцсоор байтал хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээс чамгүй өндөр үнэ төлж авах болдог. Гэхдээ энэ луйвар биш, бас шударга! Хүн бүр оролцооныхоо хэрээр үнээ тохиролцоод өгч авалцаж байгаа явдал. Үүнийг уламжлалт худалдааны хэлбэр гэдэг юм.
 
Харин одоо бол шинэ худалдааны хэлбэр буюу шууд борлуулалтын хэлбэр бий болоод байна аа гэж. Аливаа шинэ зүйл болгоны адилаар хүмүүсийн сэтгэхүйд тавгүйцэл үүсгэж, шударга болон шударга бусын тухайд эргэцүүлэл, хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл өрнүүлж эхлээд нэлээн уджээ. Шинэ худалдааны хэлбэр нь 1934 онд Америкт Карл Рейнборг гэдэг хүн үүсгэснээс хойш хөгжлийн 5 үеийг шатлан туулаад байна. Шууд борлуулалт нь наяад жилийн түүхэндээ тоймгүй олон саадыг давж, бэрхшээл бүхнийг эрхшээлдээ оруулсаар хүн төрөлхтөнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж чаджээ.
 
Шууд борлуулалт гэдэг нь үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ хэрэглэгчид завсрын дамжлагагүйгээр шууд худалдахыг хэлж байгаа юм. 


Хэрхэн шууд борлуулалт хийх вэ?

Шууд борлуулалт хийхийн өмнө үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр бүтээгдэхүүний үнийг завсрын зуучлагчгүйгээр шууд тохиролцож тогтоодог. Нэгэнт тогтоосон үнээр хэрэглэгч нь олон бүтээгдэхүүн борлуулах хэрэгтэй ба борлуулалтынхаа хэрээр урамшуулал авах ёстой. Нөгөө талд үйлдвэрлэгч тогтоосон үнээр маш гайхалтай бүтээгдэхүүнийг чанартай, найдвартай үйлдвэрлэж байх ёстой.

Шууд борлуулалтын бизнес эрхэлдэг хүн сүлжээгээр ажлаа амжуулдаг. Ийм болохоор л сүлжээчин гэж нэрлэгдээд байгаа юм. Бас ч буруу гэхийн аргагүй нэр л дээ. Сүлжээчин, сүлжигч, сүлжээ байгуулагч, сүлжээ эрхлэгч, сүлжээний менежер гээд бүгд л сүлжээний ямар нэг хэсэгт хамаарч байдаг. Шууд борлуулалтын бизнес хийхийн тулд үйлдвэрлэгчийн санал болгосон үнээр худалдаа хийх хэрэглэгчдийн сүлжээ үүсгэх хэрэгтэй болно. Энэхүү хэрэглэгчдийн сүлжээ нь дараах нөхцлийг хангаж байх ёстой. Үүнд: 
  • Хэрэглэгчтэй байх
  • Маркетингтай байх
  • Бүтээгдэхүүнтэй байх
  • Үйлдвэрлэгч тодорхой байх
Сүлжээгээр ажиллахын тулд дараах үйл ажиллагааг анхаарах хэрэгтэй. Үүнд:
  • Маш олон хүнд шууд борлуулалтын бизнесээ санал болгох хэрэгтэй
  • Бүтээгдэхүүн хэрэглэгчдийг бий болгох хэрэгтэй
  • Хэрэглэгч дундаас шууд борлуулалтын бизнес эрхлэгчдийг бий болгох хэрэгтэй
  • Бизнес эрхлэгчдээс лидер бий болгох хэрэгтэй
Сүлжээчин хүн дараах шаардлагыг хангаж байх хэрэгтэй. Үүнд:
  • Бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэдэг байх
  • Бүтээгдэхүүний талаар бүрэн тодорхой мэдээлэл өгдөг байх
  • Шууд борлуулалтын бизнесийн боломж бололцооны талаар бүрэн тодорхой мэдээлэл өгдөг байх
  • Гишүүдийнхээ дунд мэдээлэл өгөх сургалт явуулдаг, тэднийгээ мэдээлэл хүргэх урлагт сургадаг байх

Шууд борлуулалтын бизнес
 

Энэ ертөнц дээр өв тэгш хөгжсөн хүн бурхдаас өөр байхгүй дээ. Тэгтэл шууд борлуулалтын бизнес эрхлэгч нь өв тэгш хөгжилд зогсолтгүй, хязгааргүй, хичээнгүй тэмүүлж байдаг. Яагаад вэ гэвэл шууд борлуулалтын бизнес амжилттай эрхлэх нь хүнийг дараах урлагт тасралтгүй сургаж байдаг юм. Үүнд:
  • Худалдах урлаг
  • Илтгэх урлаг
  • Харилцах урлаг
  • Суралцах урлаг
  • Зохион байгуулах урлаг
  • Биеэ авч явах урлаг
Эдгээрийг нийтэд нь амьдрах урлаг гэж хэлэлцдэг бөгөөд үүнийг эзэмшсэн аливаа хүн аз жаргалыг илүүтэй мэдэрч байдаг. Аз жаргалыг мэдрэх нь бидний амьдралын утга учир шүү дээ. Бидний амьдран буй энэ цаг үе бол:
  • Мэдээллийн зуун
  • Интернетийн зуун
  • Азийн зуун
  • Хувь хүний хөгжлийн зуун
  • Харилцааны зуун
  • Шууд борлуулалтын зуун
  • Даяаршлын зуун
  • Биотехнологийн зуун билээ. 
XXI зууны эдгээр онцлогийг харгалзан үзэж амьдрал ахуйгаа зохицуулахгүй бол бид эцэг өвгөдийнхөө үеийнх шиг ая зөнгөөрөө амьдрах боломжгүй болж байна. Маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй орчны нөлөөнд дасан зохицох гэдэг улам бүр бэрхшээлтэй болсоор. Цаг агаар, хөгжлийн төв, үнэт зүйлсийн хэмжүүр, бизнесийн хэлбэр бүгд өөрчлөгдсөөр. 
 
Бизнес хийх, бэлжих арга хэлбэртээ анхаарахгүй бол уламжлалт худалдаанаас олох ашиг нийт оролцогчдод хуримтлал үүсгэх боломж олгохооргүй багасаж байна. Шинэ зуунд шинэлэг хэлбэрийн бизнес илүүтэй амжилттай байх нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь шууд борлуулалтын бизнес билээ. Бизнестэй байснаар бид бэлжих боломжтой болох ба бэлтэй байх нь эрх чөлөөг эдлэхийн нэг нөхцөл байдаг. Эрх чөлөө хэдэн янз байдаг:
  • Санхүүгийн эрх чөлөө
  • Оюун санааны эрх чөлөө
  • Цаг хугацааны эрх чөлөө
  • Орон зайн эрх чөлөө
Аль нэг эрх чөлөө нь дутагдаж байвал тэр хүнийг аз жаргалтай гэж хэлэх аргагүй юм. Хүний ажиллаж амьдарч байгаа аль ч орчинд эдгээр эрх чөлөөг эдлэх нөхцөл бүрдсэн байх ёстой. Ажиллаж байгаа хүн хэн нэгний захиргаа дарамтад ордоггүй, сэтгэж байгаа хүн бусдаар үг хэл, үйлдлээ хянуулдаггүй, хүссэн газраа хүссэн үедээ аялж зорчдог байх, тэгэхдээ хөрөнгө зардалд сэтгэл зовохооргүй байх ёстой. Ийм орчныг шууд борлуулалтын бизнес л бий болгож чадаж байна.
 
Эндээс харж байхад шууд борлуулалтын бизнес нь:
  • Оюунлаг бизнес
  • XXI зууны бизнес
  • Эрх чөлөөтэй бизнес юм

Шууд борлуулалтын бизнес яагаад хийх ёстой вэ? 
 
Эрүүлжингээ
Боловсронгоо
Хөгшдөө халамжлангаа
Хүүхдээ асрангаа
Амрангаа
Аялангаа
Бэлжингээ хоолтой, хувцастай, оронтой, ажилтай байхыг хүсдэг хүн байна уу? Хүн тийм хүсэлтэй байж болох уу? Тийм хүн байвал наашаа анхаарна уу?

Бид ажилласаар байдаг хэрнээ амьдрал дэвжиж дээшлээд байгаа нь харагдахгүй, нэг л их завгүй, тэгсэн хэрнээ мөнгөгүй амьдарсаар. Хичнээн олон хүн өөрийн хүссэн амьдралаар амьдарч үзэлгүй нэг насыг барж байна гээч. Хичээгээд байгаа хэр нь орлого нэмэгдэхгүй. Эцэстээ энэ насандаа элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдарч чадахгүй гэдэгтээ таг итгэчихсэн, үр хүүхдээ л сайн сайхан амьдраасай гэж найдсаар, зарим нь ч бүр энэ найдлагатайгаа  хорвоог орхисоор байна.

Ингэж ажиллачихаад авсан мөнгө нь байр авахад хүрдэггүй, зарим нь бүр өөрөө байх ч үгүй болсон байдаг. Үлдсэн хэд нь амрах аялах байтугай цаашид ажиллах хүчгүй, насгүй, гол нь эрүүл мэндгүй хоцорно. Зарим ажил бол аль эрт эрүүл мэндийг нь авч одсон байдаг.

Хүүхдээ яаж өсөж байгааг, хөгшдөд нь юу хэрэгтэй байгааг, хань нь юугаар дутагдаж байгааг анзаарахгүй, анзаарсан ч халамж хайраа дамжуулж амжихгүй явсаар. Шалтгаан нь завгүй, эсвэл мөнгөгүй. Ажиллаж байхдаа  орон гэр, үр хүүхэд, хань ижил, өвгөд хөгшдөө хойш тавин, орхин, үлдээн байж зүтгэчихээд одоо харахад юутай үлдэв?
 
Шинэ сонин зүйлд анхаарсан юмгүй, боловсорч хөгжиж гавиагүй, сэтгэл амар аялж зугаалаагүй, тайван налгар амарч суугаагүй л явсаар. Цаг хугацаа, орон зайн эрх чөлөө эдлээгүй, хэн нэгэнд дэм болж туслах, түүнээс ирэх таашаал мэдрэмжийг огт мэдэхгүй, зааж сургаж, засаж залруулж ч байгаагүй байсаар.
 
Эцэст нь буруутныг хайж эхэлдэг. Энд хэн буруутай вэ? Энэ бол та. Та өөрөө буруутай. Бусад нь их бага хэмжээний буруутай байлаа ч таны буруу тэднийхээс ямагт давж байдаг.
 
За тэгээд энэ бүхнийг даваад ажилдаа үнэхээр дуртайдаа сэтгэл зүрхээ өгсөн хэсэг нь тэтгэвэрт суутлаа ажиллаа гэж саная. Тэтгэвэрт гарахаар юу болно гэж? Тэгэхэд нэг их сайхан зүйл болдог билүү? Их сайн сайхан явдал болдог бол түүнийг хүлээнэ гэхсэн. Маргааш нь л гэхэд таны оронд өөр хүн ажиллаад эхэлнэ. Та ядаж 70 нас хүрч байж ахмадын зөвлөлд орж, цагаан сараар уригдах болно. Гэтэл өндөр настай хүн нас барсан тохиолдлын 60% нь тэтгэвэрт гарсны дараах 1 жилд таарсан байдаг байна.
 
Бид ажиллаад л, хичээгээд л байгаа хэрнээ яагаад бэлжиж чаддаггүй юм бол? Энд ямар учир шалтгаан, зүй тогтол байна гэдгийг анхааръя.
 
Бидний ихэнх нь амьдрах ухааныг биш бусдад ажиллахад хэрэг болж магадгүй зүйлийг сурдаг байжээ.  Тэгээд хаа нэг газар, хэн нэг хүний бизнест хүчээ зориулж ажиллаж байдаг. Та ямарч ажил хийж, алба хааж явж байж болно. Ямар нэг хэмжээний цалин хөлс авдаг биз. Энд чухал нь таны гэр бүлийн хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг таны олж буй мөнгө бүрэн хангаж чадаж байгаа эсэх юм. Цалин авч буй хүн хуримтлал үүсгэж чаддаггүй.

Сүлжээний бизнес эрхлэгч л амьдралд буй боломжийг бүрэн утгаар нь ашиглаж чадна. Яагаад гэж үү? Асуулт буруу байна. Яаж гэх хэрэгтэй. Энд юун түрүүнд багаар ажилладаг. Таны төлөө бүхэл бүтэн баг бүх хүчээрээ ажиллана. Та ч тэднийхээ төлөө байдгаа зориулна. Эцэст нь бүгд сэтгэл хангалуун хожно. Баг:
  • Таныг бизнест сургаж, зааж өгнө.
  • Таныг дэмжиж туслана.
  • Таныг хайрлаж хүндэлнэ.
  • Таныг хүлээн зөвшөөрнө.
  • Таныг уриалан дуудна.
  • Таныг урамшуулан сэргээнэ.
  • Таныг бахархан дагана.
  • Таньд таны үнэ цэнийг мэдрүүлнэ.
Өөр хаана энэ бүх нөхцөл бүрдсэн байдаг вэ? Уламжлалт бизнесийн салбарт л лав байхгүй. Төрийн алба бол хэзээнээсээ хүний хөгжлийг хааж байдаг газар.


Сүлжээний бизнес хийсний давуу тал
  • Эрхэмсэг бизнес
    • Хүсэл мөрөөдлөө биелүүлэх
    • Өөрийн үнэлэмжээ өсгөх
  • Оюунлаг бизнес
    • Амжилт олох арга барилд суралцах
    • Амьдрах урлагт суралцах
    • Өөрийгөө өв тэгш хөгжүүлэх
  • Гэгээлэг бизнес
    • Гэр бүлээ бэхжүүлэх
    • Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх
    • Сэтгэлийн гүн таашаал авах
  • Хүнлэг энэрэнгүй бизнес
    • Эрүүл мэндээ анхаарах, эрүүлжих
    • Бусдын амьдралыг сайжруулан өөрчлөхөд туслах
    • Бусдын хайр хүндэтгэл байнга хүлээх
  • Ардчилсан бизнес
    • Мэргэжил шаардахгүй
    • Нас хамаарахгүй
    • Хүйс харгалзахгүй
    • Яс үндэс ялгаварлахгүй
    • Үзэл бодол тулгахгүй
  • XXI зууны бизнес
    • Хувийн бизнесээ эхлүүлэх
    • Хүссэнээрээ орлого олох
    • Дэлхийгээр аялах
    • Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх
    • Бизнесээ өргөжүүлэх, өөрөө хянах
  • Ухаалаг бизнес
    • Амьдралын өдөр тутмын бизнес
    • Хайртай хүнтэйгээ хамт ажиллах 
    • Насан туршдаа ажиллаж болох
    • Хамт олонтой байх
    • Нийгэм дэх байр сууриа тэлэх
    • Удирдагч болох боломжтой бизнес

Сүлжээний маркетинг
Сүлжээгээр өргөн хэрэглээний бараанаас эхлээд тансаг хэрэглээний үнэт зүйлс ч борлуулагддаг. Энэ нь бизнесийг сүлжээгээр хийж байгааг харуулж байгаач үнэндээ бизнест сүлжээний маркетинг ашигласан явдал юм. Сүлжээний маркетинг гэдэгт англи үг болох "multilevel marketing" гэдгийг орчуулж ойлгож байна.
 
Multilevel marketing буюу MLM-ийг дэлхийн алдартай компаниуд бизнестээ ашиглаж байна. Colgate-Palmolive, Xerox, Lipton, Ford, Master card, Gillet, Toyota, Dell computers зэрэг нь энэ тал дээр аль хэдийн амжилт олжээ. Тэдний бүтээгдэхүүний борлуулалтын талаас илүү хувь нь сүлжээгээр хийгдэж байна.
 

No comments:

Post a Comment