Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-10-07

Зуун настын нууц


            Түүхэнд тэмдэглэгдэн үлдснээр МЭӨ 2200 оны тэртээ Алое навчийг Вавилончууд ходоод гэдсийг эмчлэхэд ууж хэрэглэж байжээ. Алоегийн гоо сайхны болон эмчилгээний ашигтай байдлыг Египет, Хятад, Грек, Ром, Энэтхэг, Араб гэх мэт эртний орнууд өндрөөр үнэлсэн байдаг. МЭӨ 1500-гаад оны үед Алое вераг эмнэлгээнд болон гоо сайханд хэрэглэж байсан тухай баримт Лейпцигийн их сургуульд хадгалагдан үлдсэн байдаг.

Түүхийн бусад эх сурвалжаас үзвэл Египетийн хатан Клеопатра болон Нефертити нарын гоо сайхны нууц ердөө алое байжээ. Мөн Наполеон хааны хатан Жосефин нь алое болон сүүгээр гоо сайхны шингэн гаргаж авсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Өөр нэгэн сонирхолтой түүх бол Аристотель Александр хааныг Энэтхэгийн тэнгист орших Сокотра арлыг эзлэхийг ятгаж байжээ. Шалтгаан нь тус арал дээр ургах алое ургамлаар цэргүүдийнхээ шарх, гэмтлийг эдгээх гэсэн тун энгийн санаа байжээ.

МЭӨ 1-р зуунд Грекийн алдартай ургамал судлаач Диоскорид нь Алоэ вераг ашиглаж байсан тохиолдлуудын талаар маш урт болон нилээд нарийвчилсан тодорхойлолтуудыг бичсэн байдаг. Тухайлбал шарх эмнэх, эд эсийг эдгэрүүлэн төлжүүлэх, нойр хулжих, ходоод муудах, өвчин намдаах, өтгөн хатах, шамбарам, загатнаа, толгойн өвчин, үс унах, бөөрний ажиллагаа муудах, идээлсэн бугшсан хавдар, арьс арчлах, нарны түлэгдэл, батга зэрэг олон өвчнийг эдгээдэг гэж Диоскорид тэмдэглэсэн байна.

11-р зуунаас эхлэн Алое вера нь Европ тив даяар алдаршиж эхэлсэн ба аажимдаа Орос улсад хэрэглэдэг болсон байна. Тэд Алое вера шидэт ургамлыг сүрьеэ өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэн 75 өвчтөнүүдийг судалгаанд оролцуулжээ. Судалгааны явцад өвчтөнүүд өглөө оройдоо нэг л удаа алое шүүсийг хэрэглэдэг байв. Ердөө хоёр долоо хоногийн дараа тэдний уушиг цэвэрлэгдэн, биеийн температур нь хэвийн хэмжээндээ хүрсэн байжээ.

Алоег олон мянган жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн ч дөнгөж 1851 онд алоинийг нээж олсон бөгөөд тайвшруулах зорилгоор бага хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Энэ шидэт ургамал нь өөрийн энэ гайхамшигт үйлчлэлийнхээ үр дүнд Антрактид тивээс бусад бүх тивд хэрэглэгдэж байна.

Та өөрийнхөө олон арван арчилгааны бүтээгдэхүүний найрлаганд зуун наст орсон байхыг олонтой харсан байх. Зуун наст энгийн, хялбар, баталгаатай чанараараа гайхагдан олон мянган жилийн турш хэрэглэгдсээр л ирсэн.

Таны өдөр тутмын хэрэглээнд тааралддаг олон бүтээгдэхүүнд зуун наст хэрэглэдэгдсэн байдаг нь цаанаа нэг учиртай. Тэр учир шалтгаан нь олон мянган жилийн тэртээгээс үүдэлтэй. Нэн эртний иргэншлүүд олон гайхалтай чанарыг агуулсан энэхүү ер бусын ургамлыг бишрэн шүтдэг байсан. Зуун настын гайхамшигт хэрэглээ нь шинжлэх ухааны нээлт, олон зуун жилийн туршлагаар улам бэхжин, он цагийг элээн өнөөг хүрсэн.

Домогт Египетийн хатан хаан Клеопатро гоо сайхандаа зуун настыг хэрэглэхийг ихэд таалдаг байжээ. Түүнийг зуун настын гелийг арьсандаа түрхэж, тэр ч байтугай түүгээр усанд ордог байсан гэцгээдэг. Энэ түүний домогт гоо үзэсгэлэнгийнх нь гол нууц байсан. Зуун наст бол чийгийг шингээж, чийгийг ялгаруулах гайхалтай чанартай цөлийн ургамал.

Монголчууд бидний “зуун наст” нэрээр сайн мэдэх алое ургамал нь дэлхийн халуун, хуурай бүс нутгуудад ургадаг шүүслэг ургамал юм. Дэлхий дээр Aloe Thraskii, Aloe Spicata, Aloe Ferox, Aloe Africana, Aloe comosa, Aloe variegata, Aloe arborescens гэх мэт 300 гаруй зүйлийн зуун наст ургадаг. Эдгээрээс эмчилгээний шинж чанартай 5-6 төрөл байдгаас эмнэх шинж чанараараа хамгийн сайн судлагдаж, батлагдсан нь Aloe vera буюу жинхэнэ зуун наст юм. 

Aloe vera-г нэрлэсэн Aloe barbadensis, Aloe vulgari зэрэг бусад нэршлүүд байдаг. Олон наст, шүүслэг Алое вера ургамал нь хөрснөөс үл ялиг цухуйж гарч ирсэн бүдүүн ширхэглэг үндэстэй ба үүнээс 2.5 см хөндлөн огтлолтой богинохон иш ургадаг. Алое вера бол маш богинохон иштэй эсвэл огт ишгүй байх ба 60–100 см (24–39 инч) хүртэл өндөр, сарнай мэт салбарлан ургадаг, аажим үзүүр лүүгээ нарийссан, шүүсээр дүүрэн навчтай ургамал юм. Навч нь зузаан, памбагар, ногооноос ногоон саарал хүртэл өнгөтэй, зарим зүйлийн ишний гадаргуу дээр цагаан толбо байдаг.  Навчны ирмэг нь хөрөө шиг жижиг цагаан шүдтэй байдаг. Зун өндөр нь 90 см (35 инч) болох үед цэцэглэдэг бөгөөд цэцэгнүүд нь 2-3 см (0.8–1.2 инч) урт, шар өнгөтэй, хоолой хэлбэрийн унжлага мэт дэлбээтэй байдаг.  3-5 настай Алое вераг эмчилгээнд хэрэглэдэг ба нас ахих тусам эрүүл мэндэд ашиг тустай бодисуудын агуулагдах хэмжээ нэмэгддэг байна.

Алое вераг Египет эсвэл Дундад Азиас үүсэлтэй гэж үздэг бөгөөд одоо АНУ-ын өмнөд хэсэг, Латин Америк, Дундад Ази, Энэтхэг, Ази зэрэг дэлхийн тропикийн буюу дулаан бүсүүдэд тарималжуулсан байдаг.

Алое ургамал нь кактустай адилхан харагддаг боловч сонгино, сармисыг багтаасан сараана бүлийн нэг гишүүн юм. Дэлхий даяар хэдэн зуун төрлийн Алое буюу зуун наст ургадгаас зөвхөн 2 төрлийг нь л тарималжуулан ургуулдгийн нэг нь Алое вера юм.

3-5 настай Алое вераг эмчилгээнд хэрэглэдэг ба нас ахих тусам эрүүл мэндэд ашиг тустай бодисуудын агуулагдах хэмжээ нэмэгддэг байна. Нэг үндэснээс 12-16 навч гардаг ба гадна талаас нь 3-4 навч авах байдлаар хураадаг. Хурааж авсныхаа дараа 4-6 цагийн дотор боловсруулах буюу хөргөж хадгалахгүй бол шимт бодисуудын хэмжээ буурдаг учраас үйлдвэрүүд богино хугацааны дотор боловсруулдаг.

Хэдийгээр Алое верагийн доторх гелийн 99%-ийг ус эзэлдэг боловч түүнд 75 гаруй нэр төрлийн шимт бодис, 20 эрдэс, 12 аминдэм, 18 амин хүчил, 200 гаруй идэвхитэй энзимүүд агуулагддаг. Шимт бодисуудын агууламж нь нэр төрөл болон хураасан хугацаанаасаа хамаараад өөр өөр хэмжээтэй байдаг.

1 comment:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


    ReplyDelete