Сүлжээний маркетингаар ажиллах үед борлуулагчийн цалин урамшуулал огцом өсөлттэй байдаг. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний рекламд зарцуулах мөнгийг тухайн бүтээгдэхүүнийг шууд борлуулсан хүнд олгож байгаатай холбоотой.
Рекламын үнэ хэр их мөнгө болохыг тоймлох гээд үзье. Бүтээгдэхүүний сайн чанар, давуу талыг мэдэхгүй бол түүнийг хүн худалдаж авч хэрэглэхгүй. Тиймээс хүнд таниулж ойлгуулахад реклам, танилцуулга, сурталчилгаа чухал шаардлагатай. Гэтэл рекламын үнэ, нийт зардал маш өндөр өртөгтэй байдаг. Бас их мөнгө зарцуулсан хэрээр хэрэглэгчдэд үр дүнтэй нөлөөлнө гэж үзэх аргагүй. Хэрэглэгчийн хувирамтгай хүсэл, өрсөлдөгчийн байнгын сурталчилгаа нь тайвшрах, мөнгө хэмнэх, сэтгэл ханах боломж олгодоггүй. Чухам ийм шалтгаанаар бүтээгдэхүүнийг байнга сурталчилж, эерэг талыг нь тодотгон тайлбарлаж, хэрэглэж үзэхийг санал болгож байх шаардлагатай байдаг. Энэ байнгын үйл ажиллагааны зардал бага байна гэж байхгүй. Яагаад вэ гэвэл энэ ажлыг хэн нэг хүн л хийнэ шүү дээ. Тэр хүнд цалин, хөдөлмөрийн хөлс төлөх ёстой. Ямар ч цалинтай байсан тэр хүнийг чин сэтгэлээсээ хийх эсэхийг мэдэх аргагүй. Чин сэтгэлээр хийгээгүй ямар ч ажил сайн болдоггүй. Тэгэхээр хяналт хэрэгтэй. Хяналтыг шударга эсэхийг шалгах хэрэгтэй. Дамжлага бүр зардалтай.

Тэгвэл энэ бүх зардлыг хаашдаа зарцуулах юм бол үр дүнтэй байх талыг нь бодъё. Сүлжээний маркетингаар ажиллах хүн сайн дураараа, өөрийн саналаар бүтээгдэхүүнийг сурталчилж байдаг. Учир нь бүтээгдэхүүний борлуулалт бүрээс тухайн хүнд урамшуулал тооцогдож байдаг. Хийж байгаа үйлдэл, хөдөлгөөн бүрийн нь ард мөнгө байгааг мэдэж байгаа хүн урам зоригтой, итгэл үнэмшилтэй, тууштай ажиллах нь гарцаагүй. Тийм хүнийг хянах, шалгах шаардлага гарахгүй. Учир нь алдаа гаргавал тухайн хүний урамшуулал багасна, өөрт нь ашиггүй.
No comments:
Post a Comment