Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-10-04

Олон үет маркетинг


Одоогоор дэлхий дээр сүлжээний 4 төрлийн маркетинг ажиллаж байна.
  • Нэг үет - unlevel marketing
  • Бинар - binary marketing
  • Матриц - matrix marketing
  • Шаталсан - brearaway marketing

Нэг үет маркетинг бол сүлжээний маркетингийн анхны систем юм. Одоо энэ системээр ажилладаг цөөхөн компани байдаг.

Бинар систем бол 1-р эгнээний хүнийг 2-оор хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та баруун зүүн талдаа нэг нэг салаатай гэсэн үг. Энэ маркетингийг хүнд тайлбарлаж өгөхөд хялбар байдаг тул сонссон хүн хамтрах шийдвэр амархан гаргах магадлалтай. Багийн бүтэц нь пирамид хэлбэртэй. Баг тус бүрийн пирамидийн орой дээр байгаа цөөхөн хүнд ашигтай, пирамидийн суурийг бүрдүүлэгч олонд хохиролтой байдаг. Ихэнх луйварчид энэ системийг ашигладаг.

Матриц систем нь 1980-аад оны дунд үеээс үүссэн бөгөөд 3х5, 4х5, 5х5 гэх мэтчилэн томьёолж болох бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл 1-р эгнээг 3, 4, 5, 7 хүнээр хязгаарлах бөгөөд гүнрүүгээ ч хязгаарласан нь байдаг. Бинар системээс үүсэлтэй энэ маркетинг нь луйврын үйл ажиллагаанд ихээр ашиглагддаг тул шүүмжлэлд байнга өртөж байдаг. Матриц систем нь байнга идэвхитэй байхыг албаддаггүй учир хүнийг "унтаа байдал"-д амархан дасгадаг. Ийм маркетингтай сүлжээнээс өндөр амжилттай хүн олон төрдөггүй.

Шаталсан буюу Олон үет маркетингийн систем нь танд ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. Таны 1-р эгнээнд хэдэн ч хүн байхыг зөвшөөрнө, бүр дэмжнэ. Танай багийн гүнд ч хязгаарлалт байхгүй. Одоогоор дэлхий хэмжээнд ажиллаж байгаа 4500 гаруй сүлжээний компаниудын 10 орчим хувь нь олон үет маркетингийг ашиглаж байна.

World Federation Direct Selling Association буюу Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэг (WFDSA) бинар болон матриц системийг буруутган олон түмэнд сэрэмжлүүлэн анхааруулсан нь цөөнгүй бөгөөд нэг үет болон олон үет маркетингийг олон арван шалгуураар шалган тэнцүүлж сайшааж байдаг.

Олон үет маркетинг өөрөө, дотроо урамшууллын олон хэлбэр, хувиараа ялгагдах загваруудтай. Нийтлэг шинж нь хувь хүний чадвар, онцлог талыг идэвхитэй дэмждэг.

Бие дааж ажиллах чадвартай, лидер шинж чанартай хүмүүс илүүтэй "олон үет маркетинг"-аар ажиллах чадвартай байдаг.

No comments:

Post a Comment