
Боловсронгоо
Хөгшдөө халамжлангаа
Хүүхдээ асрангаа
Амрангаа
Аялангаа
Бэлжингээ хоолтой, хувцастай, оронтой, ажилтай байхыг хүсдэг хүн байна уу? Хүн тийм хүсэлтэй байж болох уу? Тийм хүн байвал наашаа анхаарна уу?
Бид ажилласаар байдаг хэрнээ амьдрал дэвжиж дээшлээд байгаа нь харагдахгүй, нэг л их завгүй, тэгсэн хэрнээ мөнгөгүй амьдарсаар. Хичнээн олон хүн өөрийн хүссэн амьдралаар амьдарч үзэлгүй нэг насыг барж байна гээч. Хичээгээд байгаа хэр нь орлого нэмэгдэхгүй. Эцэстээ энэ насандаа элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдарч чадахгүй гэдэгтээ таг итгэчихсэн, үр хүүхдээ л сайн сайхан амьдраасай гэж найдсаар, зарим нь ч бүр энэ найдлагатайгаа хорвоог орхисоор байна.
Ингэж ажиллачихаад авсан мөнгө нь байр авахад хүрдэггүй, зарим нь бүр өөрөө байх ч үгүй болсон байдаг. Үлдсэн хэд нь амрах аялах байтугай цаашид ажиллах хүчгүй, насгүй, гол нь эрүүл мэндгүй хоцорно. Зарим ажил бол аль эрт эрүүл мэндийг нь авч одсон байдаг.
Хүүхдээ яаж өсөж байгааг, хөгшдөд нь юу хэрэгтэй байгааг, хань нь юугаар дутагдаж байгааг анзаарахгүй, анзаарсан ч халамж хайраа дамжуулж амжихгүй явсаар. Шалтгаан нь завгүй, эсвэл мөнгөгүй. Ажиллаж байхдаа орон гэр, үр хүүхэд, хань ижил, өвгөд хөгшдөө хойш тавин, орхин, үлдээн байж зүтгэчихээд одоо харахад юутай үлдэв?
Шинэ сонин зүйлд анхаарсан юмгүй, боловсорч хөгжиж гавиагүй, сэтгэл амар аялж зугаалаагүй, тайван налгар амарч суугаагүй л явсаар. Цаг хугацаа, орон зайн эрх чөлөө эдлээгүй, хэн нэгэнд дэм болж туслах, түүнээс ирэх таашаал мэдрэмжийг огт мэдэхгүй, зааж сургаж, засаж залруулж ч байгаагүй байсаар.
Эцэст нь буруутныг хайж эхэлдэг. Энд хэн буруутай вэ? Энэ бол та. Та өөрөө буруутай. Бусад нь их бага хэмжээний буруутай байлаа ч таны буруу тэднийхээс ямагт давж байдаг.
За тэгээд энэ бүхнийг даваад ажилдаа үнэхээр дуртайдаа сэтгэл зүрхээ өгсөн хэсэг нь тэтгэвэрт суутлаа ажиллаа гэж саная. Тэтгэвэрт гарахаар юу болно гэж? Тэгэхэд нэг их сайхан зүйл болдог билүү? Их сайн сайхан явдал болдог бол түүнийг хүлээнэ гэхсэн. Маргааш нь л гэхэд таны оронд өөр хүн ажиллаад эхэлнэ. Та ядаж 70 нас хүрч байж ахмадын зөвлөлд орж, цагаан сараар уригдах болно. Гэтэл өндөр настай хүн нас барсан тохиолдлын 60% нь тэтгэвэрт гарсны дараах 1 жилд таарсан байдаг байна.
Бид ажиллаад л, хичээгээд л байгаа хэрнээ яагаад бэлжиж чаддаггүй юм бол? Энд ямар учир шалтгаан, зүй тогтол байна гэдгийг анхааръя.
Бидний ихэнх нь амьдрах ухааныг биш бусдад ажиллахад хэрэг болж магадгүй зүйлийг сурдаг байжээ. Тэгээд хаа нэг газар, хэн нэг хүний бизнест хүчээ зориулж ажиллаж байдаг. Та ямарч ажил хийж, алба хааж явж байж болно. Ямар нэг хэмжээний цалин хөлс авдаг биз. Энд чухал нь таны гэр бүлийн хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг таны олж буй мөнгө бүрэн хангаж чадаж байгаа эсэх юм. Цалин авч буй хүн хуримтлал үүсгэж чаддаггүй.
Сүлжээний бизнес эрхлэгч л амьдралд буй боломжийг бүрэн утгаар нь ашиглаж чадна. Яагаад гэж үү? Асуулт буруу байна. Яаж гэх хэрэгтэй. Энд юун түрүүнд багаар ажилладаг. Таны төлөө бүхэл бүтэн баг бүх хүчээрээ ажиллана. Та ч тэднийхээ төлөө байдгаа зориулна. Эцэст нь бүгд сэтгэл хангалуун хожно. Баг:
- Таныг бизнест сургаж, зааж өгнө.
- Таныг дэмжиж туслана.
- Таныг хайрлаж хүндэлнэ.
- Таныг хүлээн зөвшөөрнө.
- Таныг уриалан дуудна.
- Таныг урамшуулан сэргээнэ.
- Таныг бахархан дагана.
- Таньд таны үнэ цэнийг мэдрүүлнэ.
Өөр хаана энэ бүх нөхцөл бүрдсэн байдаг вэ? Уламжлалт бизнесийн салбарт л лав байхгүй. Төрийн алба бол хэзээнээсээ хүний хөгжлийг хааж байдаг газар.
No comments:
Post a Comment