Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-06-15

Сүлжээний бизнес гэж юу вэ?

 
Ертөнц дээр олон ажил байдаг. Элдвийн л юм хийх болдог. Эдэн дотор компьютерийн сүлжээ байгуулах, зам харилцааны сүлжээ барих, холбоо мэдээллийн сүлжээ хийх зэрэг нь мэдээж орно. Сүлжээ байгуулах ажил хийх, ажил хийхдээ сүлжээ ашиглах хоёр нь зорилгоосоо болоод өөр өөр үйлдэл. Нэгэнт байгуулсан сүлжээгээр бол нэлээн юм хийж болно. Гэхдээ сүлжээ ашигласныхаа төлөө эзэнд нь төлбөр төлөх ёстой, хэрвээ чиний ашигласан сүлжээг өөр хүн байгуулсан бол шүү дээ! Замын татвар, интернетийн төлбөр гээд л үргэлжилнэ.

Өөрөө сүлжээ байгуулаад бусдад хэрэглүүлж төлбөр авч болно. Харин сүлжээ байгуулах зардал нь ямар зорилгоор ашиглагдах вэ гэдгээс хамаарч харилцан адилгүй тоогоор илэрхийлэгддэг. Зарим "Лүн"-гийн зам тэрбумаар яригдах мөнгөөр баригдаж байхад захын нэг интернетийн сүлжээг өргөтгөхөд 13200 төгрөг л төлөхөд болж байх жишээтэй.
 
Байгуулсан сүлжээнээсээ ашиг олохын тулд борлуулалтын зарчим буюу маркетинг мэдэх хэрэгтэй болно. Ямар нэг юм хийхэд заавал өөр юм мэдэх хэрэгтэй болдог нь үнэхээр урам хугалам хяслан шүү, гээд яалтай билээ. Эхээс төрөхдөө аваад гарсан эрдэм мэдлэг гэж байх биш. Суралцаад л байхаас.

Ашиг тусаа өгч байгаа аливаа зүйлийг үргэлжлүүлэх , өргөжүүлэх нь ач буянтай үйл болдог. Ашигтай сүлжээ улам дэлгэрвэл аз жаргалд төдий дөхнө. Амархан, зүйр үг зохиочихож байгаа юм биш үү.

Сүлжээ байгуулах, түүнээсээ ашиг олох, түүнийгээ улам өргөжүүлэх. Үүнийг л сүлжээний бизнес гэдэг. 

No comments:

Post a Comment