Форевер ливинг продактс компаний борлуулагч, хос алмазан менежер цолтой Ролф Кифийн хосгүй амжилтын нууц
2012 оны хувьд 155 орны 10 сая дистрибьютер дундаас хамгийн их буюу 1 сая, 191 мянга, 958 доллар, 92 центийн ашиг хүртэж, Фореверийн ертөнц дэх дээд амжилтыг тогтоосон Ролф Кифийг танилцуулъя. Ролф Киф 1964 онд төрсөн, Герман улсын иргэн. Эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Германы Франкфурт хотод амьдардаг.
- 1995 онд Фореверийн бизнест хөл тавьсан
- Одоогоор Фореверийн "Хос Алмаз" менежер цолтой
- 1 сард авсан урамшууллын дээд хэмжээ 900 мянган (900,000) евро (1 евро 2300 орчим төгрөг гэвэл 2,07 тэрбум төгрөг юм)
- 1 жилийн орлого 6 сая орчим (6,000,000) евро (1 евро 2300 орчим төгрөг гэвэл 13,8 тэрбум төгрөг)
- Форевер ливинг продактс компаний Европ дахь №1 дистербютер
- Дэлхийн МЛМ-ийн ертөнцөд орлогоороо 7-р байранд жагсдаг
- Форевер ливинг продактс компанид нийтдээ 18 жил ажиллаж байгаа
- Багтаа 2,2 сая гишүүнтэй
Би Форевер ливинг продактс компанид орж ажилласанаас хойш 18 жил өнгөрчээ. Энэ
хугацаанд би 100% өөрчлөгдөн дахин шинэ
хүн болж төрсөн юм. 18 жилийн өмнө би өөртөө
итгэлгүй, хийж буй
ажилдаа дургүй, өдөрт 12-14
цагаар ажиллаж спортын бараа зардаг хэдий ч маш бага орлоготой, гэр бүлдээ болон
өөрийн дуртай хоббидоо зарцуулах цаг байхгүй, мөрөөдлөө биелүүлэх байтугай наад захын хэрэгцээгээ хангах
мөнгөгүй учир амьдралаа өөрчлөх ямар ч гарц огт хайхгүй, улиг болсон нэгэн хэвийн саарал амьдралаараа өдөр хоног
өнгөрөөж байлаа.
Намайг
Форевертой учруулж өгсөн эцэг эх хоёртоо би цаг үргэлж баярлаж явдаг. Учир нь эх
маань бөөрний өвчтэй, эцэг минь түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдоод
байсан юм. Энэ үед найз
нөхөд маань надад янз бүрийн эмчилэгээ, нэмэлт тэжээлүүдийг санал болгож туслах
гэж санаа тавьж байлаа. Би ч гэсэн сайн гэсэн болгоныг хайж байв. Нэг удаа аз
дайрч Рекс Маугений ярилцлагыг олж уншсан юм. Тэр
ярилцлагаас би АЛОЕ гэж гайхамшигт ургамлын бүтээгдэхүүнийг эцэг эхдээ олж өгөх
санаа төрж компани руу захиа бичтэл яг маргааш нь надад хариу захидал ирж билээ.
Энэ үед
Германд Форевер ливинг продактс компани нээгдээгүй, маш цөөн тооны хүмүүсийн хүрээнд хэрэглэдэг
байв. Би бүтээгдэхүүнийг ээж аавдаа хэрэглүүлэхэд маш хурдан маш их гайхалтай сайхан үр дүн
гарсан учир аавыг эмчилж байсан эмч нар шоконд орж байсан. Би ч бүтээгдэхүүнийг хэрэглэхээр шийдэж, бас л сайхан үр дүн амсаж, огтоос ядрахаа болив. Ингэж миний
хамгийн анхны хэрэглэгчид, бизнесийн хамтрагчид маань аав ээж хоёр маань болж тэд
Франкбуртын ойр орчмын хотуудаар явж сурталчилдаг миний баруун гар
болцгоосон юмдаа.
Бид гурав
энэ бүтээгдэхүүнийг хүн бүр мэдэх ёстой, хэрэглэх ёстой, өдөр тутам хэрэглэдэг оо,
саван, аяга угаагч синтетик химийн найрлагатай бүтээгдэхүүнүүдээ Алоегоор сольж,
эрүүл зүйл хэрэглэж хорт хавдар тусахгүй байгаасай гэж бодсоноос биш
бүтээгдэхүүнээр дамжуулан мөнгө олж, бизнесс хийх санаа толгойд огт буухгүй
байлаа. Тиймээс би
Фореверийн ажлаа спорт бараа зардаг орлого багатай хүнд ажлынхаа хажуугаар 1
жил 6 сар хийсэн юм.
Одоо эргээд
бодоход яагаад би ФореверЛивингийн бизнессийг 100% дагнан хийж чадаагүй байснаа
ойлгосон. Тэр үед:- Форевер ливинг продактс компани Германд салбараа нээгээгүй байлаа.
- Бүтээгдэхүүний чанар өнөөдрийнх шиг ийм сайн байгаагүй
- MLM буюу сүлжээний бизнесийн тухай би ямар ч ойлголтгүй, түүнийг надад зааж тайлбарлах хүн байсангүй.
- Би жинхэнэ "герман зан"-тай хүн байлаа. Герман зан гэдэг нь аливаа шинэ юмыг маш их эргэлзэж
хүлээж авдаг, шинэ юм руу хөрвөхдөө маш удаан, маш их хашир, маш их эргэлздэг зан
юм. Герман хүмүүс маш арвич хямгач учир өнөөдөр олж байгаа
талхны мөнгөө өөр юмаар солихдоо маш их айдаг хүмүүс.
- Зориг зүрхтэй
- Алсын хараатай
-
Өөртөө итгэлтэй хүмүүс байсан юм.
Би тааралдсан хүн
бүрт бүтээгдэхүүний тухай ярьж, бүтээгдэхүүнээсээ
тасалж өгч хэрэглүүлдэг байсан ба хэрэглэсэн хүн бүрийг компанид бүртгүүлээд
хямд үнээр авахыг санал болгодог байв. Мөн бизнесд
гүнзгий орж ажиллахыг зөвлөдөг байлаа. Гэвч хэдэн сарын дараа би энэ тактикаа зогсоосон
юм. Учир нь би
хүмүүсийг ятгаснаар тэдний хүсэлд нийцэхээргүй хүнд юм санал болгосон юм
шиг, тэднийг ашиглаж би л өөрөө мөнгө олох гээд байгаа юм шиг сэтгэгдэл хүмүүст
төрж байв.
Би нэг зүйлийг маш сайн ойлгож авлаа. МЛМ удаан оршин тогтнох амин сүнс нь хэзээ ч ажиллаж байх баг буюу мөнгө олдог хүмүүсийн нэгдсэн баг гэдгийг би сайн ойлгож авсан юм. Тэгээд би өөрийн багт хамаатай бүх хүмүүсээ цуглуулан яг надтай
хамтарч мөнгө олох чин хүсэлтэй 10 гаруй хүнийг сонгож зөвхөн тэдэнтэйгээ ажиллаж өөрийн байгууллагаа байгуулсан юм. Тэр баг хүчирхэгжих
тусам тэр баг мөнгөжих тусам доошоо гүн рүүгээ маш их хурдтайгаар салаалж
чаддагийг бас ойлгосон юм.
Хүсэлгүй хүн бүрийг
гуйж баяжуулснаас хүсэл нь дүрэлзэж байгаа цөөхөн хэдэн хүнийг баяжуулсан нь
багийн амжилтын хурдыг "Шумахер"-ийн хурдтай болгодог
Бас нэг юмыг хатуу
ойлгосон нь хэзээ ч амжилтандаа бялуурч өөртөө амрах зав өгөхгүй байх ёстойг
ойлгосон юм. Багаа хөгжүүлэхийн
тулд үргэлжлүүлэн ажилласаар байх ёстой. Бид ажлаа эхэлж байсан тэр жилүүдэд
өнөөдрийх шиг ийм их мөнгө авдаггүй байсан боловч нэг ч өдөр ажлаа зогсоож
байсангүй.
Биднийг юу ингэтлээ хөтөлж байсан бэ гэхээр:
- Бүтээгдэхүүний гайхамшигт чанар бас үр дүн
- Компаниас олгогддож байсан цалин бонус
- Шагнал урамшуулал,үнэ цэнэтэй хийгээд үнэ хөлсийг нь компаниас гаргадаг сонирхолтой аялал амралт
- Зардлыг даасан компаний баяртаа оролцох урилга
- Компаний тусламж дэмжлэг сургалтууд хөтөлж байлаа.
Би ингэж ажлынхаа
хажуугаар 1,6 жил ажиллаад 40,000 Дойч марк авсан. Энэ үед би ямар их үнэтэй цаг
хугацаа, ямар их мөнгө санхүү алдаж байснаа ойлгосон юм. Би багтайгаа бүтэн
жил ажиллаж, шинэ хүнтэй уулзах завгүй байлаа. Би АНУ-ын тэрбумтан Генри Фордын
хэлсэн
“Та агуу зүйлийг бүтээе гэж бодож буй бол
хамгийн энгийн хялбар зүйлүүдийг хүмүүст зааж өг, хүмүүс тэр хялбар зүйлийг чинь
даган дуурайхад амархан байдаг бөгөөд даган дуурайх тусам агуу том болдог”
гэсэн үгийг би бизнестээ мөрдлөг болгосон юм.
Мөн би Форевер ливинг продактсийн бизнесийг Билл Гейтсийн Майкрософт компанитай
зүйрлэх дуртай. Билл Гейтс компьютерийн програм хангамжийн салбарт гараагаа
эхлэхдээ их сургуулийн 2-р курсээс хөөгдөн найзынхаа аавын гараж дотор офисоо
нээж байсан түүхтэй. Билл юуг хүсэж мөрөөдөл зорилгоо болгосон бэ?
Бүтэн байшин эзэлж байсан компьютерийн процессорыг хүн бүрийн ширээн дээр тавихыг хүсэж, програмыг нь маш
энгийн болгохыг зорьж байсан бөгөөд ганцхан энэ хүсэл нь түүнийг манай гаригийн
хамгийн баян хүн болгож чадсан юм.
Одоо тэр процессор хүн дан цамцны энгэрийн халаасанд явдаг болж. Тэгвэл Форевер ливинг продактсийн бизнес ч гэсэн яг л энэ замаар явж байна.
Хүн бүхэн өдөр бүр шүдээ угаадаг
Маркетинг төлөвлөгөөг 10 минут ярихад л хүн ойлгодог
Алоег хүн бүр таньдаг түүний тухай бас ярьж чаддаг.
Маркетинг төлөвлөгөөг 10 минут ярихад л хүн ойлгодог
Алоег хүн бүр таньдаг түүний тухай бас ярьж чаддаг.
Ийм учраас манай компани жилээс жилд өргөжин тэлж, улам баян, хүчирхэг болж байна. Бидний Форевер ливинг продактсаас авдаг бонус ч жилээс жилд, сараас сард улам
өсөн нэмэгдсээр байна.
Иймээс бид маш богино хугацаанд маш олон хүнийг маш өндөр амжилтан хүргэх
боломжтой салварт ажиллаж байгаагаа мэдэж бас ойлгож итгэх хэрэгтэй.
Ямарч эргэлзээгүй шаргуу ажиллаж байгаа хүнд энэ бизнес нь хөр тэнгэр
лүгээ зах хязгааргүй боломжийг өгдөг.
SKY LIMIT
Та бүхэн бизнессээ яаж улам хялбар
хийх вэ гэдгийг ямагт бодож гарцийг хайж байх хэрэгтэй. Жишээ нь: би өдөр бүр мэдээллээ яаж
улам хялбар болгох вэ гэж ажилладаг. Мэдээлэл бүрээ дуу хураагчид бичээд
багийхантайгаа сонсож ярилцаад алдаагаа засаж улам хялбар хүнд хүртээмжтэй болгож
өөрчилдөг. Ингэх тусам мэдээлэл маань улам
чанаржиж, хүмүүсд хүрч, баг улам томорч, ажиллах хүний тоо улам бүр олширдог болохыг
анзаарсан.
Мөн таны хийсэн бүхнийг багийхан
чинь яг даган дуурайж хуулбарлаж байх нь чухал. Иймээс хүн дуурайхад маш амархан
байхаар ажлаа хийх ёстой. Эхний 5 жилд би 7 хоногийн 7 өдөр
ажиллаж, үүнийг багийхан яг давтан дуурайдаг байв. Би өглөө 7 цагт босч, орой 10 цагт орондоо ордог байлаа. Би өдөр бүр шинэ хүнд мэдээлэл
өгч, өдөр бүр хангалуун хэрэглэгчдэд зөвлөгөө өгч, өдөр бүр бүлэг хүмүүст
танилцуулга хийдэг байсан.
Би нэг удаа 120 хүний багтаамжтай
зочид буудлын хурлын заал хөлслөөд хүмүүсийг урихад 2 настай
эмэгтэй хүрэлцэн ирсэн нь
санаанаас гардаггүй юм. Тэгээд би тэр настай хоёр эмэгтэйн
хажууд нь суугаад мэдээлэл өгөөд такси
барьж гэрт нь хүргэж билээ. Аз болоход хоёр хөгшин манай бизнест элсэж ажилласан
юм. Түүнээс хойш манай багийн шинэ хүмүүс
"би мэдээлэлд 5 хүн урьсан чинь 2 нь л ирлээ" гэж гомдоллоход нь би
нэг удаа 120 хүн урихад хоёр нь ирсэн. Энэ бол бизнест байдаг энгийн л зүйл
гэж хэлдэг.
Бид хүмүүсийг өөрчлөхгүй, харин эхлээд өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хүнтэй харьцах харьцаагаа, хүнийг
таних арга барилаа хөгжүүлэх хэрэгтэй. Танаас мэдээлэл авсан хүн өнөөдөр бизнест элсэж
болно, жилийн дараа ч орж болно.
Хэрэв та өөрөө
сайн суралцаад мэргэжлийн түвшинд ажиллах юм бол таны урилгыг хүлээж аваад
ирэхгүй байх хүн гарахгүй, таны мэдээлэлийг сонсоод татгалзах хүн байхгүй болно.
Би 62 сая хүнтэй Германд ажиллахад надад зах зээл бага юм шиг санагдаж би
гадаадад зах зээлээ нээхийг хүсэж Швейцарь луу явлаа. Тэнд миний номер нэг лидер
Амнонтой таарсан юм. Швейцарт салбар нээгээгүй байсан учир 7 хоног бүр өөрийн
жижиг машинаараа бараа зөөж, уулзалт хийдэг байлаа.
Нэг удаа Цьюрих дэх уулзалт орой 22 цагт дуусаж би Герман руу буцаад 4 цаг
давхих хэрэгтэй боллоо. Учир нь буудалд хонох мөнгө надад байхгүй байсан
цаг. Тэгээд харих замд өөрийн эрхгүйй нүд анилдаад байхаар нь замын хажууд
машинаа байрлуулаад унтаад сэртэл ачлаганы машин дээр машинтайгаа ачигдчихсан явж
байлаа. Ингээд юун буудлын мөнгө бөөн торгууль гарсан юмдаг.
Нэг удаа оффиседоо сууж байтал нэгэн бүдүүн Унгар эр ороод ирлээ. Тэр бид
хоёр хэл нэвтрэлцэхгүй дохио зангаагаар ойлголцов. Түүний охин нь дугуй унаж
яваад осолд орж Алоен бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр дам сураг сонсож Унгараас
намайг зорьж 16 цаг машинтай давхиж ирсэн байлаа.
Би түүнд нэг хэсэг бүтээгдэхүүн бэлэглэж өөрөө бас бүтээгдэхүүн худалдаж
аваад буцаад давхив. Охиных нь шарх маш хурдан эдгэж олон хүнд манай
бүтээгдэхүүнийг суртчилах болов. Тэр Герман руу сар бүр ирдэг болсон ба ирэх бүртээ улам олон шинэ хүн
дагуулж ирдэг болов. Тэр түрээсийн автобустай болж автобусаар хүмүүсийг мэдээлэл
авчирдаг боллоо. Тэр хүмүүс 20-100 долларын бүтээгдэхүүн худалдаж аваад буцдаг
байв. 1 жил 6 сарын дараа Форевер ливинг продактс
компани Унгарт салбараа нээв. Нээлтийн ёслолдоо намайг урилаа.
Би Сабогоос хэдэн хүн цугласан бэ гэж асуухад 100-150 хүн гэж хэлэв. Будапештийн нэгэн тансаг зочид буудалд үйл ажиллагаа зохион байгуулах болсон байв. Бүх зүйлийг яг америк стилээр зохион байгуулсан байлаа. Шатаар нь улаан хивс дэвсэн заалны үүдэн дээр нь Сабо намайг угтахаар зогсож байв. Тэр намайг тэврэн авч үнсээд ирсэнд баярласнаа хэлэв. Хурлын
заал руу ортол тэнд бараг 2000 гаруй хүн цугласан байлаа. Яаж ийм олон хүн
цуглуулж чадав аа гэтэл "би сюрприз барих гэсэн юм. Миний багт нийтдээ 5000 хүн
байдаг бусад нь багтахгүй учир орж ирж чадаагүй үлдсэн шүү" гэж хэллээ. 4 сарын
дараа надад Унгараас 30 мянган долларын бонус орж ирсэн. Энэ том зах зээл
охиныхоо шархыг эдгээх гэсэн ганц эрийн хүслээс эхтэй бөгөөд тэр хүн энэ
бүтээгдэхүүнд итгэсэн, компанид итгэсний хүчээр өнөөдөр ийм олон хүний амьдралыг
өөрчилж чадсан юм.
Сабо өнөөдөр Унгарын анхны саятан болсон бөгөөд түүний баг дэлхийн 40 оронд
ажиллаж байгаа.
Өөр нэгэн дурсамж бол нэг удаа би Румын эртэй танилцаж тэдний тосгонд
мэдээлэл өгөхөөр очлоо. Нэгэн байшинд мэдээлэл сонсохоор том том бүрх малгай өмссөн хүмүүс цугласан
байв. Би прожектороо залгах гэсэн чинь энэ байшинд тог байхгүй гэв. Тэгээд самбар
харагдахаар нь ашиглаад мэдээлэл хийе гэтэл шохой байхгүй хулгайд алдчихсан
гэв. Одоо санахад инээдтэй боловч би тэр үед "Бурхан минь, би чинь хаана ирчихээд
юу хийгээд яваа юм бэ" гэж бодож байж билээ. Миний мэдээллийг нэгэн эрэгтэй хүн орчуулж байсан бөгөөд нэг л дутуу орчуулаад байх шиг надад санагдав. Учир нь хүмүүсийн царайд ямарч
өөрчлөлт реакци харагдахгүй байв. Ингээд би аргаа бараад карманд байсан цаасаа гарган хуйлаад чанга яригч
болгон "Ёоо Хоо" гэж орилтол сая тэдний царайд анхны реакци харагдаж
эхлэв.
Анхны үед мэдээлэл хийхдээ хүртэл солиотой хүн шиг аашлах хэрэг гардаг
байлаа. Манай бизнесс биднийг маш уян хатан байхыг шаарддаг байв.
Бидний хийж буй болон хийх гэж байгаа бизнесс :- Ямар ч эрсдэлгүй
- Том хөрөнгө оруулалтгүй
- Компани бүх асуудалд:
- Бүтээгдэхүүний чанарт,
- бүтээгдэхүүний хангалтад,
- Бонус урамшуулалд
- Шагнал урамшуулалд
- Аялал зугаалгад
баталгааг гаргаж өгдөг.
- Бүтээгдэхүүнийг 15% хямдралтай аваач гэсэн саналыг хүмүүст тавих
- Та үргэлж авах учир компанитай 5000 төгрөгөөр гэрээ байгуулаач гэсэн санал тавих
- Таньд мөнгө олоход чинь туслаж, би мэддэг бүх зүйлээ зааж өгье гэж санал тавих
ИНГЭЭД
Л ТАНЬД АМЖИЛТ, АЛДАР НЭР, ИХ МӨНГӨНИЙ УРСГАЛ ХЯЗГААРГҮЙГЭЭР ИРЭХ БОЛНО
ЭНЭ БОЛ МИНИЙ АМЖИЛТЫН НУУЦ
МИНИЙ ЭРҮҮЛ БАЙХЫН НУУЦ
МИНИЙ МӨНГӨ ОЛДОГ НУУЦ ЮМ
- Би өглөө 5-6 цагийн хооронд босож гадуур гүйж дасгал хийгээд орж ирээд өглөөний цайгаа уудаг.
- Өглөө 7.30 –аас ажлаа эхэлдэг.
- Би өдөрт 9 хүн урих нормтой бөгөөд чухал хүнд 1 цаг зарцуулдаг
- Өдөрт 2 удаа нийтийн мэдээлэл хийдэг бөгөөд мэдээлэлийн дараа энэ бизнест ажиллах хүсэлтэй хүмүүсийг үлдээгээд 15 минутын сургалт хийдэг.
- 7 хоногийн амралтын 2 өдөрт шинэ гишүүдийн сургалт явуулдаг.
- Би сард 500,000 Евро авдаг болтлоо нэг ч өдөр амарч үзээгүй ба Европын олон хотоор явж мэдээлэл хийж байлаа.
Дараа нь 7 хоногт 5 өдөр
дараа нь 4 өдөр
дараа нь 3 өдөр
одоо бол 1
өдөр л ажиллаж бусад үед нь гэр бүлтэйгээ амарч аялаж байна даа.
ГЕРМАН УЛСЫН ИРГЭН
ХОС АЛМАЗ МЕНЕЖЕР ЦОЛТОЙ
РОЛФ КИФф
No comments:
Post a Comment