Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-08-10

Натали, Антоли Якубчик



Натали, Антоли Якубчик
 
Би Оросоос нөхөр Анатоли, хүү Борисын хамт Нью Жэрси-д 1996 онд ирсэн. Манай нөхөр нэгэн хувийн гимнастикийн сургуульд дасгалжуулагчаар уригдан ажилласан. Би ч бас тэнд ажилд орсон. Бид 2 санхүүгийн хараат бус байдал, хүссэн газар луугаа дуртай цагтаа аялах эрх чөлөөтэй болохыг хүсч байсан учраас өөсдийн гэсэн гимнастикийн бизнес эрхлэх бодолтой байлаа.

Гэхдээ ийм төрлийн бизнест асар их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр бүх л амралт чөлөөт цагаа зарцуулах хэрэгтэй болох юм байна гэдгийг ойлгосон.  Би нэгэн эмч найзынхаа зөвлөсний дагуу зуун настын гелийг хэрэглэж үзээд хэрэглэгч гэдэг утгаараа ФЛП-д 2003 оны 8 сард элссэн. Манай нөхөр, хүү, бид нар бүгдээрээ энэ бүтээгдэхүүний ашиг тусыг мэдэрсэн. Бид Фореверийн өөр олон бүтээгдэхүүнийг хэрэглээд эдгээр бүтээгдэхүүний давуу талыг найз нөхөддөө хэлж ярих болсон. Ингэж явсаар бид 2007 оны 3 сард ФЛП-ийн бизнес эрхлэе гэж шийдсэн.

Анхандаа бидний зорилго бол сард $800 олох байсан бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай орлогын нэмэлт үүсгүүр мэт санагдаж байв. 2007 оны 12 сар гэхэд бид тэр хэмжээний мөнгийг олж, өдөр тутмын хийдэг бүтэн цагийн ажлаас олдог мөнгөнөөс илүү ихийг ФЛП-аас олж болох юм байна гэдгийг удалгүй ойлгосон. Сар, жилээр нь зорилго тавин тэрэндээ хүрэхийн төлөө ажиллласны үр дүнд бид Менежерийн төвшний болзлыг хангасан. 2008 оны 8 сард би нэг сар Орос руу явж амарсан ч миний ФЛП-ийн чекэнд  тэр сарын цалин бүтнээрээ орсон байсан.

Тэр жилийнхээ 12 сард бидний чекний хэмжээ яг түрүү жилийн өдийд байснаас 2.5 дахин нэмэгдсэн! 2009 оны 8-р сард бид том хүүгийндээ зочлохоор Хятад явсан. Бид борлуулалтын хэмжээ ихсэн ч гэж бодоогүй, гэтэл Урамшууллын Шагналын болзлыг бараг хангасан байсан. 2009 оны 12-р сард эцэст нь бид үүнийг хийж чадсан. Бидний цалингийн чек өмнөх жилийн 12 сараас 2 дахин нэмэгдсэн байсан! Тэр сардаа бид дотны найз, Нью Жэрсигийн RSD Борис Мезритскийгээс Нью Жэрсигийн дэмжлэгийг хүртсэн. Мөнгөөр бороо орж байгаа мэт л байсан. Мөн л тэр сардаа бид Бизнес Эрхлэгчдийн Клубт элсэж чадсанаар Ашгаа хуваах чекийг авсан бөгөөд 3 дах жилдээ оролдосны эцэст Байлдан Дагуулагчийн Клубт элсэж чадсан! ФЛП-ийн ачаар бид илүү тансаг, цоо шинэ, дундын сууц өмчлөгчдийн орон сууцанд амьдарч, шинэ машин унаж байна.

Бид үргэлж л амралт зугаалгаар явахыг хүсдэг байсан. Гэхдээ ажлаасаа чөлөө авч эрх чөлөөг одоо л мэдэрч байна. Энэ жил бид ФЛП-ийн бизнесийн 3 аялалд явахаар болсон. Бид Орланд дах Хойд Америкийн Раллид оролцох эрх авсан. Энэ 5-р сард Бизнес эрхлэгчдийн холбооны гишүүний хувиар Аризона руу тансаг аялалаар явсан. Харин энэ зун бид Дэнвэр дэх Супер уулзалтанд оролцохоор явна. Энэ бүх зүйлд жил болгон хүрэхийн төлөө бид байдаг чадлаараа хичээдэг. Би бүтэн цагийн өөр ажлаа хийх дуртай болохоор энд цагаар, харин Антоли бүтэн цагаар ажилласаар л байна. Гэхдээ бид ФЛП-аас хангалттай мөнгө олоод 2012 онд аль аль нь ажлаасаа бүр гарах бодолтой байгаа. ФЛП-ийн боломж хязгааргүй их шүү!

No comments:

Post a Comment