Жоанна Форм
“5 жилийн өмнө надад нэг боломж тохиосон юм. Миний огт танихгүй нэг хүүхэн Фореверийн танилцуулгыг надад өгөхөд би хэсэг тээнэгэлзсэний дараагаар бүтээгдэхүүн, бизнесийн аль алинд нь боломж олгоод үзье гэж шийдсэн юм. Надад яг тохирсон тэр боломжийг атгасан ч тухайн үедээ юуг, хаанаас эхлэх талаар юу ч мэдэхгүй байлаа. Би эхлээд бага төвшинд ажиллаж эхэллээ. Миний юун түрүүний зорилго бол үйлчлүүлэгчид татах байсан.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ түгээх хүрээ маань өсөн нэмэгдсэнээр хэд хэдэн үйлчлүүлэгчид маань надтай хамтарч ажиллаж эхэлсэн. Ажлынхаа хажуугаар давхар хийе гэж бодож байсан энэ ажил одоо миний үндсэн ажил болсон. Энэ бол миний амьдралыг сайжруулж чадсан амьдралыг тэтгэгч ажил. Надад (3 хүүхэдтэй эх хүний хувьд цаг гэдэг юунаас ч чухал) өөрийнхөө цагийг өөрөө зохицуулж болох эрх чөлөө, ажилласан хэрээрээ мөнгө олох боломж, сонирхолтой уулзалт семинар, шинэ хүмүүстэй уулзаж танилцаж өөрийгөө хөгжүүлэх боломж, сайхан бүхний эхлэл болсон эрүүл бие саруул ухаан бүгд байна.
Би энэхүү алтан боломжийг бусдад нээж өгөх боломжтой болсноороо үнэхээр бахархаж байна. Би багийнхаа гишүүдтэй сурсан мэдсэнээ хуваалцаж, тэдэнд бас Форевертэй хамт амжилтанд хүрэхэд нь тусалж чадах албан тушаалд сууж байгаадаа баяртай байна. Би тэдний адилаар улам цааш өсөж дэвжихийн төлөө зүтгэж байна. Тариалангийн талбайд очиж үзэж, Ашгаа хуваах боломжид ч хүрмээр байна. Гэхдээ хүссэн зүйлдээ хүрэхэд нь хүмүүст тусалснаар энэ бүгд биелдэг гэдэг үнэхээр итгэмээргүй.
Надад энэ боломжийг олгож, энэ боломжийн ач тусыг надад мэдрүүлсэн, намайг үүнд итгэх итгэл төрүүлсэн зааварлагч, найз Эва Юнд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн мэдээж хэрэг гайхалтай баг хамт олондоо маш их баярласнаа хэлмээр байна. Та бүхэн өдөр болгон надад урам хайрладаг шүү!”
No comments:
Post a Comment