Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-12-29

Яагаад хүнсний бүтээгдэхүүнээс хангалттай тэжээлийн бодисуудыг авч чадахгүй байна вэ?



• Удаан хугацааны турш зөв зохистой, хангалттай бордоогүй, арчлаагүй хөрсөнд олон дахин тариа, ногоо тариалснаас агуулагдах тэжээлийн бодисууд шавхагдсан. Ингэснээр хөрснөөс хүнсний бүтээгдэхүүн рүү орох шимт бодисууд буурна, алга болно. Бордооны хувьд л гэхэд100 жилийн өмнө хэрэглэгдэж байсан бууцны оронд одоо фосфатын бордоо хэрэглэх болсон ба энэ нь зөвхөн фосфор, нүүрстөрөгч, кали агуулдаг бусад бичил эрдсүүдийг агуулдаггүй байна.

• Тариалах явцад хэрэглэдэг пестицид, гербицид нь хөрсний бичил орчны амьд биетүүдийг устгадаг бөгөөд эдгээр организмууд нь хөрсний тэжээлийг ургамал хэрэглэж болох хэмжээнд задалж байдаг үүрэг нь алдагдаж, ургамлын тэжээллэг байдал буурна. Зөвхөн энэ төдийгүй пестицид хэрэглэсэн ургамал хүний биед хортой болдог.

• Хүнсний ногоо, жимсийг хурааж авсан даруйгаас шимт бодисуудын агууламж нь буурдаг. Тиймээс олон мянган км туулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн хурааснаас хойш хэдий хугацааны дараа танд хүрч байгааг та мэдэх үү? Ингээд ч зогсохгүй энэ олон мянган км-ийг туулахын тулд туяагаар шарж, химийн бодис шүршсэн байдаг

• Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах явцад тэжээллэг бодисууд буурдаг. Улаан буудайнаас гурил гаргаж авахад нийт магнийн 80%, цайрын 70-80%, хромын 87%, манганын 88%, будааг цайруулах явцад нийт цайр, хромын 75% устдаг.

• Гадаадад малыг байшинд хөдөлгөөнгүй хориж, байгалийн өвс идэх боломжгүй болгож, тэжээлээр бордох болсон.

• Ургамлуудад пестицид болон бусад химийн бодисуудыг ашигладаг учраас ургамлууд өөрсдийгөө хамгаалах шаардлагагүй болдог. Энэ нь агуулагдах шим тэжээлийн бодисууд багасахад хүргэдэг.

2013-12-22

Эмэгтэй хүний гоо сайхан байх нууцыг дэлгэе


Залуу эмэгтэй хүн гэдэг бол дэлбээгээ нээж буй цэцэг мэт байдаг. Тэрхүү шив шинэхэн цэцгийг шинэ хэвээр нь байлгахын тулд тэтгэж сэргээх шим тэжээл хэрэгтэй, түүнийг тордож байх хэрэгсэл хэрэгтэй. Эмэгтэй хүний арьсыг үргэлж залуу сайхан харагдуулж байдаг зүйл нь юу вэ? Орчин үед нөхөн үржихүйн гоо сайхны мэргэжилтнүүд судалгаагаар тэрхүү нууц оньсыг тайлж мэдээд байна. Тэр бол эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийн mucosal эсийн шүүрлийн чадвар юм. Нөхөн үржихүйн системийн эрхтнүүд нь эмэгтэй хүний сарын тэмдгийн өөрчлөлтөд нөлөөлдөг бөгөөд эмэгтэй хүний эрүүл сайхан арьс нь бүхэл бүтэн нөхөн үржихүйн системийн дотоод эрхтэн, бүтцийн musocal эсийн шүүрлийн чадвараас хамаарч байдаг байна.

2013-12-18

Баг, хамт олон


Бөөн хүмүүсийг хамтад нь нийлүүлээд л баг болчихгүй. Ер нь юуг юу ч гэж хэлж нэрлээд байж болдог. Хүний бодол санааг үг бүрэн илэрхийлж чаддаггүй. Гэхдээ үг хүчтэй. Үгийн хүч нь түүнд шингээсэн энергитэй шууд холбоотой байдаг. За энэ ч өөр сэдэв л дээ, орхиод үндсэн санаагаа барьж авъя.

Олон шатлалт сүлжээний марткетингийн тухай үнэнийг таньж мэдэх нь



Зарим хүн “Олон шатлалт сүлжээний маркетинг”-ийг хүлээж авдаггүй. Гэвч сүлжээний маркетингийн зарчмын хувьд гэвэл түүнийг үгүйсгээд байх юм үнэндээ юу ч байхгүй. Харин түүний зарчмыг ашиглан “тааруухан” ажиллаж байгаа зарим байгууллага, хувь хүмүүсийг л шүүмжилж болох юм.
Цаашид ОШСМ-ийн тухай баримт зарчмуудыг авч үзэх болно.

2013-12-16

Хүн яагаад өвддөг вэ?


Дэлхий дээрх бүх амьтдыг нэг эст ба олон эст гэж ангилдаг. Олон эст амьтан дотроос хамгийн олон эстэй нь хүн бөгөөд 50 тэрбум 600 сая гаруй эсээс тогтдог байна. Ер нь бол амьд эсээс эд үүсч, эдээс эрхтэн, эрхтэнээс тогтолцоо, тогтолцооноос махбодь үүсэх ба махбодийг хэлбэр дүрсээр нь хүн, нохой, шувуу гэх мэтээр нэрлэдэг.