Дэлхий дээрх бүх амьтдыг нэг эст ба олон эст гэж ангилдаг. Олон эст амьтан дотроос хамгийн олон эстэй нь хүн бөгөөд 50 тэрбум 600 сая гаруй эсээс тогтдог байна. Ер нь бол амьд эсээс эд үүсч, эдээс эрхтэн, эрхтэнээс тогтолцоо, тогтолцооноос махбодь үүсэх ба махбодийг хэлбэр дүрсээр нь хүн, нохой, шувуу гэх мэтээр нэрлэдэг.
Аливаа амьд биетийг амьд байлгаж байдаг зүйл нь эс юм. Эс өсөж, хөгжиж, үхэж, мөхөж байдаг. Хүний амьдралын 24 цагийн хооронд 25 сая эс үхэж, 25 сая эс шинээр бий болох ба энэ процесыг амьдрал гэж нэрлэдэг байна. Эсийн шууд ба шууд бус хуваагдлын үр дүнд эдүүд бий болдог. Эдгээр нь эрхтэнг бий болгодог. Зүрх, элэг, дэлүү, уушиг, бөөр гэх 5 эрхтэнг бие махбодийн 5 гол эрхтэн буюу 5 цул гэж нэрлэдэг. Эдгээр эрхтэнүүд нь өөрсдийн дагалдах эрхтэнүүдтэйгээ харилцан уялдан холбогдсоноор бидний нэрлэж заншсан тогтолцоо буюу системийг үүсгэдэг. Үүнийг европ анагаах ухаанд эрхтэн тогтолцоо гэнэ. Үүний уялдаа хамаарлыг мөн амьдрал гэж нэрлэнэ. Хэрэв эдгээр 5 эрхтэн нь тогтолцооны хамт хэвийн ажиллаж байвал хүн эрүүл саруул байх ба тэгж чадахгүй байгааг өвчилсөн гэнэ.
Эсээс эд, эдээс эрхтэн, эрхтэнээс тогтолцоо, тогтолцооноос амьдрал бий болох процес өрнөж байхын тулд хэрэгтэй хүчин зүйл нь шинжлэх ухааны хэлээр бодисын солилцоо буюу бидний нэрлэдэгээр хоол хүнс хэрэглэх юм. Амьд бие махбодь хоол тэжээлгүйгээр амьдрахгүй. Эс хуваагдах үйл явцын гол тэжээл нь органик химийн бодис юм. Энэ нь хоол хүнсэнд байдаг. Хоол гэдэг нь 2 зүйлээс тогтоно. Ургамал ба амьтан.
Хүн нь хүнсэндээ ургамал, амьтан хэрэглэдэг. Эндээс ирэх шимт бодисоор хоол боловсруулах тогтолцоо ажиллаж, ходоод нь биед хэрэгтэй бодисыг ялгаж цусанд шингээх ба цус тэр бодисыг хэрэгтэй эрхтэнд хүргэж, тухайн эрхтэн нь биед хэрэгтэй өөр бодисыг ялгаруулж байдаг. Ингэж бодис бие биедээ харилцан шилжих процес хэвийн явагдаж химийн бодисууд шаардлагатай тоо хэмжээгээр үүсч байвал бие эрүүл байх ба аль нэг талдаа доголдол гарвал өвчин болдог байна. Үүнийг бодисын солилцооны хямрал буюу өвчин гэнэ. Өөрөөр хэлбэл эрхтэн нь эрхтэн байж чадахаа болино.
Өвчнийг эмчлэх арга ухааныг хүн төрөлхтөн эрж хайж, олж хөгжүүлснээр өнөөдөр дэлхий дээр 6000 жилийн настай Дорнын уламжлалт анагаах ухаан, 700 гаран жилийн настай Өрнийн буюу Европын анагаах ухаан зэрэгцэн орших болсон бөгөөд энэ хоёр анагаах ухааны ололттой тал дээр үндэслэн гарч ирсэн анагаахын шинэ ухааныг Био анагаах ухаан гэж нэрлэж байна.
Европ анагаах ухаанд тухайн эрхтэнд гарсан өөрчлөлтөөс болоод эрхтэн ажиллаж чадахгүй байгаа үзэгдлийг тухайн эрхтэний өвчин гэнэ. Европ анагаах ухаан эмчилгээндээ эм хэрэглэдэг ба эмийг бүтээхдээ "үндсэн үйлчлэгч бодис" болон "баригч бодис"-ыг ашигладаг. Эмийг хэрэглэх үед эмийн үндсэн үйлчлэгч бодис нь тухайн өвчиндөө үйлчлэх ба баригч бодис нь хүний биед "чөлөөт радикаль" болон хувирдаг. Чөлөөт радикаль гэдэг нь ямарч эстэй эвцэх чадвартай бөгөөд аль нэг эрхтэнд наалдан тухайн эрхтэндээ цочрол үүсгэн өөр өвчнийг үүсгэх магадлал өндөр байдаг ажээ. Жишээ нь “Аспирин 100” гэдэг эм нь ацетилсолицилийн хүчлийг үүсгэж цусыг шингэрүүлэх үйлчилгээтэй боловч баригч бодис нь ходоодны хананд наалдсанаар ходоодны үрэвсэл үүсгэн улмаар ходоодны шархыг бий болгох нөлөөтэй байна.
Уламжлалт анагаах ухаанд 5 цул эрхтэн харилцан бие биетэйгээ тодорхой хэмнэлийн дор тодорхой эрчим хүчээр холбогдон ажиллаж байх ба энэ эрчим алдагдвал өвчин гэж үзээд үүнийгээ хий, шар, бадганы гаралтай өвчин гэдэг. Уламжлалт анагаах ухаан нь судас барих аргаар биеийн эд эсийн төвшинд хяналт тавьдаг бөгөөд хүн бол байгалийн бүтээгдэхүүн гэж үздэг учраас байгалийн эмчилгээний бүтээгдэхүүн (ургамал, амьтны гаралтай) болох танг хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биед элдэв хоргүй байх сайн талтай боловч амьтан, ургамлыг байгалийн бодит хэвээр нь ашигладаг нь түүний сул тал болдог. Өөрөөр хэлбэл ургамлын гаралтай бэлдмэлийг тэр чигээр нь буцалгах зэргээр хэрэглэдэг. Гэтэл тэр зүйлийн тодорхой хэсэг бодис л чухал хэрэгтэй болохоос бүхлээрээ байх шаардлагагүй байдаг.
Био анагаах ухаан нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд уламжлалт анагаах ухаан болон европ анагаах ухаан хоёрын давуу талыг нэгтгэн гарч ирж буй шинэ анагаах ухаан бөгөөд БНСУ, ХБНГУ, Япон, АНУ зэрэг оронд хөгжөөд 20-оод жил, Монгол улсд орж ирээд 6-7 жил болж байна. Био анагаах ухаан нь эрхтэн болгон тус тусдаа өвддөггүй гэж үздэг. Өвчний үндсэн шалтгаан нь бодисын солилцоо буюу хоол хүнсэнд байдаг нэн чухал шаардлагатай гурван химийн бодис болох өөх тос, нүүрс ус, уураг гурвын хэмжээ юм. Эдгээр гурван бодис нь тус бүрдээ нүүрстөрөгч, устөрөгчийн өөр өөр байдлаар нэгдсэн бүтцээс тогтдог. Дээрх гурван бодисыг хүний бие гаднаас зайлшгүй авч байх шаардлагатай бөгөөд зохистой бус хэмжээгээр авбал эдгээр гурван бодис нь хоорондоо харилцан шилжсэний улмаас эмгэг өөрчлөлтүүд эрхтэн тогтолцоонд гарч байдаг.
Соёл иргэншлийн өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
Нарны аймгийн олон гараг дотроос амьд биет оршин байгаа гараг нь зөвхөн дэлхий билээ. Дэлхий дээр амьдрал үүсээд 3.6 тэрбум жил, диназавр сөнөөд 65 сая жил болж байгаатай харьцуулахад хүний зүйл маш хожим буй болжээ. 10 сая жилийн өмнө хүн дүрст амьтан, 1 сая жилийн өмнө хүний төрөл, харин ухаант хүн ердөө 100 мянган жилийн өмнө үүссэн. Бүх хүний уугуул үүссэн цэг төв Африк. Бүх хүн төрлөхтөн тэндээс нүүж ирсэн, очсон. Хүн төрөлхтөн нэг гарал угшилтай. Заримыг нь тухайлан онцолж тэнгэр бурхан ивээсэн юм хаана ч байхгүй.
Христын шашны судар болох библид “хүнийг бурхан бүтээсэн” гэж номлодог. Гэтэл ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор иржээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс анхны шашны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал олсон), хомо нэндэрталь (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй болох нь.
Дэлхийн амьтны аймаг дундаа оюун ухаантай ганц амьтан болох хүний хөгжил нь 2,5 сая жилийн өмнө бичнээс салаалан өөрийн замаар явжээ. 1,6 сая жилийн өмнөөс хүний өвгийн бие босоо байдалд эргэлтгүй шилжин дассан гэдэг. Яасан ч бай хүн бол олон эст амьтад дундаа хамгийн олон эстэй, хамгийн төгс төгөлдөр нь бөгөөд хүний эрхтэн тогтолцооууд ямар гайхалтай зохицон ажилладаг болохыг судлаад, дэлхийн эрдэмтэд нэгэн дуугаар санал нэгдэн үүнийг хүлээн зөвшөөрчээ. Хүний биед илүү гэх юу ч байхгүй ба бас дутуу гэх зүйл ч байхгүй. Хүн төрөлхтөн орчлонгийн бүх зүйлийг судлаж бараг гүйцсэн боловч гагцхүү өөрийгөө л хамгийн бага судласан байх юм.
Амьдралд хэл яриа үүссэний 15 мянган жил, иргэншил төрсний 6 мянган жил, хүн төрөлхтөн үйлдвэржсэний 300 жилтэй жишихэд нэг хүний амьдралын 70 жил юутай өчүүхэн. Харин шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд 6000 жилийн настай Дорнын уламжлалт анагаах ухаан, 700 гаран жилийн настай Өрнийн буюу Европын анагаах ухаан хоёрын давуутай талуудыг уламжлан авч нэгтгэн хөгжүүлснээр Био анагаах ухаан нь хүнийг 200 хүртэл наслуулж болно гэж мэдэгдэж байна.
XX зууны сүүлийн хагаст биологийн шинжлэх ухааны чиглэлд хийгдсэн нээлтүүд шинжлэх ухааны шинэ салбарууд үүсч гарахад түлхэц болж олон шинжлэх ухааны салбаруудын зааг ялгааны хэмжүүрийг өөрчилж орхисон билээ. Химийн шинжлэх ухааныг эцэстээ тултал хөгжсөн мэт санагдуулж байсан химийн элементийн үелэх системийг зохиогч Менделев XVI зуунд аливаа бодисыг бүрдүүлэгч 108 элемент байдгийг тогтоосон. Гэтэл одоо бол элемент тус бүр нь атомын бүтцийнхээ онцлогоор амьд, тогтмол гэсэн 2 төрөлтэй болохыг баталжээ. Аливаа амьд организм бүрийн атом нь цөмөө тойрсон электроны баруун эргэлттэй, харин амьгүй эд зүйлсийн атом нь цөмөө тойрсон электроны зүүн эргэлттэй болохыг хүн төрөлхтөн мэдсэндээ цочирдсон нь дамжиггүй.
Шинжлэх ухааныг нээгээд, олоод, дэвшүүлээд, хөгжүүлээд байтал хүн эцсийн эцэст өөртөө ихээхэн төвөг удах болж. Эзэмшсэн техник технологийнхоо хүчээр үйлдвэрлэж бий болгосон зүйлсээсээ өөрөө хордож гэмтэж байна. Хоол хүнсийг ч хиймлээр гарган авч чадаж байна. Гэтэл тийм хүнс нь хоол биш хор болж байгааг ойлгож мэдэх хүртлээ их зардал төлсөөр л байна. Эрт дээр үед хүн нэг бол насныхаа жамаар, эсвэл байгалийн эрхшээлд автаж үхдэг байснаас биш өвчнөөр нас барж байгаагүй байжээ. Гэтэл хүн нийгэмших тусам хүний аминд халтай олон янзын өвчин гарч эхэлсэн байна. Одоо ч өдөр тутам шинэ шинэ өвчин гарсаар байна. 32 жилийн өмнө ДОХ-ыг, 8 жилийн өмнө шувууны ханиадыг, 2 жилийн өмнө А хүрээний H1N1 ханиад гэж мэддэггүй байлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 2008 онд 282 өвчин бүртгэгдэж байсан бол 2009 онд 395 өвчин шинээр бүртгэгдсэн байна.
ДЭМБ хүний амь насанд халтай өвчний судалгааг орон орноор гаргадаг бөгөөд Монгол орны хувьд гол зонхилох өвчин гэвэл:
· Амьсгалын замын эмгэг
· Хоол шингээх эрхтэний эмгэг
· Шээс, бэлгийн тогтолцооны эмгэг
· Цусны эргэлтийн тогтолцооны эмгэг
· Бэртэл хордлого болон бусад гэсэн дараалалтайгаар орсон бол нас баралтын хувьд:
· Цусны эргэлтийн тогтолцооны эмгэг
· Хавдар
· Бэртэл, хордлого
· Хоол шингээх эрхтэний эмгэг
· Амьсгалын замын эмгэг тэргүүлж байна.
Хавдрын эмнэлэгт жирийн нэг өдөр яваад орвол маш олон хүн тун идэвхитэй холхицгоож байхыг харж болно. Тийм байдлыг урьд нь анзаарч байгаагүй хүн ямар нэгэн нийтийг хамарсан үйл ажиллагаа болж байна гэж андуурч магадгүй ч тэнд өдөр бүр л төдий тооны хүмүүс гүйлдэцгээн эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж байдаг болсон. (Хавдрын 100 сая эс ургахад 3 жил өнгөрдөг мөртлөө энэ тооны эсүүдийн эзлэх талбайн хэмжээ нь даавууг зүүгээр 1 хатгасны дайтай байдаг. Гэтэл өдий тооны эсийн хор нөлөө нь ...) Хавдар туссан хүмүүсийг ажиглахад залуу хүн олон байх болсон. 40 настай хүн 70 настай хүний өвчнөөр өвдөж байна (Юм мартах, хараа сонсгол муудах гэх мэт). Хүмүүс бид өөрийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хэзээ хэзээнээс илүүтэй анхаарал тавих хэрэгтэй цаг ирж байна. Бидний эргэн тойронд улам олширч буй эрүүл мэндэд халгаат хүчин зүйлүүдээс өөрийгөө хамгаалахын тулд эрүүл мэндийн боловсролд идэвхитэй анхаарах шаардлагатай болж байна.
Эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг анхаарч байгаагүй, энэ талаар урьд өмнө сонсож байгаагүй хүн өөрийгөө ийм асуудалгүй гэж бодож явдаг боловч гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр бие махбодийн хэвийн бус өөрчлөлт анзааргатай хүнд мэдэгдэхүйц болсон байх нь түгээмэл. Байгалиас заяасан хэлбэр горимоор амьдрахгүй байгааг эрүүл бус амьдрал буюу эрхтэн тогтолцооны доройтол гэж үздэг болсон энэ цаг үед хүнийг өвчлүүлдэг шалтгааныг шинжвэл:
· Амьдралын хэв маяг
o Нойр дутуу явах
o Хөдөлгөөний дутагдалтай байх
o Удаан хугацаагаар эм хэрэглэх
o Хорт зуршилд автах
o Буруу хооллох
o Санаа сэтгэлээ хямраах
· Ахуй орчин
o Агаарын бохирдол
o Усны бохирдол
o Хөрсний бохирдол
o Химийн хорт бодисын хэрэглээ шууд нөлөөлж байдаг.
Бид энэ бүгдийг шийдвэрлэж чадна. Бид, биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүдийг анхааралтай ажиглангаа өөрийн хүч боломжыг бүрэн ашиглах хэрэгтэй. Хүний бие махбодь өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн хэвийн үйл ажиллагаа явуулсанаар өвчлөхөөс урьдчилан сэргийлж биеийн эрүүл мэндээ хамгаалж чаддаг. Энэ нь боломжгүй юм биш. Сүнслэг бие, энергийн хүрд, оюунлаг хүч гэх мэт олон зүйл бидэнд шал худлаа, огт үнэмшилгүй, хий хоосон зүйл мэт санагдаж байсан нь саяхан. Гэтэл бид тэдгээрийг олж мэдэхийг хүсдэггүй, ойлгох гэж оролддог ч үгүй л байсан шүү дээ. Хүнд төрөлхөөс заяагдсан араншингуудын нэг нь мэдэхгүй танихгүй зүйлээсээ айх, айсан тэр зүйлээ устгахыг эрмэлзэх юм. Байхгүй гэж итгэхийг хүсдэг. Эсэргүүцдэг. Гэтэл ихэнх тохиолдолд танин мэдэхийн хэрээр оюун нь тэлж ухаан нь нэмэгдэж гэгээрэхийн хэрээр айдасгүй болж байдаг.
Шинжлэх ухааны ололтыг хүний л эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад зориулж ашиглаж байвал жинхэнэ хөгжил дэвшил биш гэж үү. Аливаа зүйлийг шийдэх арга ч улам төгөлдөржиж байна. Анагаах ухааны шийдэж чадахгүй байгаа зарим асуудалд шинжлэх ухааны бусад салбарын хүчийг ашиглах нь түгээмэл болж байна. Хорт хавдар гэхэд л өөрийн гентэй, уурагтай, сэрэх орчинтой болох нь тогтоогдсон. Энэ өвчинтэй тэмцэх нь молекуляр биологи, генетик, генийн инженерийн асуудал болсон. Хүнд тусах янз бүрийн өвчний тэн хагас нь шинжлэх ухааны аргаар, үлдсэн хагас нь хүний өөрийнх нь сэтгэл санаагаар эмчлэгддэг гэдэг юм билээ. Иймээс элдэв бариач, үзмэрч, ид шидтэнийг бүрэн үгүйсгэх аргагүй. Тэд ид шидээр гэхээсээ өвчтөний сэтгэл зүйд сайн нөлөөлснөөр эмчлэх тохиолдол элбэг.
Хүний биеийг бүрдүүлдэг олон тогтолцооны нэг нь зүрх судасны тогтолцоо. Энэ тогтолцоо нь бусад тогтолцоо, эд эрхтэнг цусаар хангаж, тэжээлт бодисоор сэлбэж байх үүрэгтэй. Эрүүл саруул, 40 орчим насны хүний бүх судсыг уртаар нь залгах юм бол дэлхийн бөмбөрцгийг нэг бүтэн, дээр нь тал ороох дайны хэмжээтэй болно. Судас 50% хүртэл нарийсахад хүнд мэдрэгдэх зүйлгүй байдаг. Харин 50%-70% нарийсч ирэх үед даралт ихсэх, зүрх өвдөх зэргээр зовуурь шаналгаа мэдэгдэж эхэлнэ. 70%-аас дээш нарийссан тохиолдолд амь насанд онц аюултай болдог. Аливаа өвчний шалтгааныг мэдсэн тохиолдолд тэр шалтгааныг л арилгачихвал асуудал шийдэгдэж байгаа хэрэг. Хүний биеийн аль нэг тогтолцоо хэвийн бус байгаа бол тийм байлгахад хүргэсэн эрхтний эдийн эс өвчтэй байгаа гэж Био анагаах ухаан нотолж байна. Эсийн өвчин бүх өвчний эх үүсвэр юм бол түүнийг өвчлүүлдэг шалтгаан нь буруу хооллолт юм. Таны бие махбодид чухал шаардлагатай байгаа эрдэс бодис, аминдэм, үл орлогдох амин хүчлийг хоол хүнсээр дамжуулж авч байгаа үйлдлүүдэд алдаа гарсныг өвчлөх гэж үздэг ба өөрийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэлийг Биологийн идэвхит бүтээгдэхүүн (БИБ) гэнэ. Биологийн идэвхит бүтээгдэхүүн нь эм биш, тан ч биш. Биологийн идэвхит бүтээгдэхүүнийг 2 ангилдаг:
o Хүнсний нэмэлт тэжээл
o Эм төст бэлдмэл
Био анагаах ухаан нь БНСУ, ХБНГУ, Япон, АНУ зэрэг оронд хөгжөөд 20-оод жил, Монгол улсад орж ирээд 6-7 жил болж байна. Хэдийгээр бидний амьдралд нэвтрээд удаагүй ч хүн амын 60 гаруй хувь нь хими эмчилгээний дараа Биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэдгийг ойлгочихсон байгаа. Өнөөдөр дэлхий дээр 5000 орчим өвчин, түүнийг анагаах 30000 орчим эм байна. 1 өдөрт л 1-2 эм шинээр гарч байна. Гэтэл ингэлээ гээд өвчлөл буураагүйгээр барахгүй улам л өсөөд байна. Тэгэхээр бид дам гаж нөлөө үзүүлдэг эм хэрэглэхгүй байх, ганц өвчин эдгээхийн тулд хоол шиг тан уухгүй байх боломжыг ашиглая гэвэл Биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай болно.
Вегетатив мэдрэлийн үйл ажиллагаанд тэгшитгэл хийдэг биологийн нэмэлт нь 4 үндсэн чиглэлээр хэрэглэгдэж байна.
· Чөлөөт радикаль хэмээх хорт элемент болон бусад хорт бодис, хүнд металын давс, радионуклейдийг биеэс зайлуулан цэвэршүүлэх
· Бие махбодийн физиологийн зохистой шаардлагыг хангах зорилгоор микро болон макро элемент, аминхүчил, аминдэм, ханаагүй тосны хүчил болон бусад нэн чухал бодисыг нөхөх
· Бие махбодийн бүх эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах, тогтворжуулах, бодисын солилцоог зохицуулах, биеийн бэлтгэл эрч хүчийг идэвхижүүлэх
· Гэмтэж эмгэгтэй байсны улмаас физиологийн хувьд доройтсон эд эс, эрхтэн тогтолцоог сэргээн хэвийн төлөв байдалд нь буцааж оруулах
Нэг шалтгаантай, олон шинжтэй өвчнийг нэг БИБ-ээр эмчилж болно. Зүрх тойрсон 21 өвчин байдгийн 15 нь зүрхрүү хатгуулдаг шинжээрээ адилхан. Тэгвэл зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг ханаагүй тосны хүчил агуулсан нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд тэдгээр өвчнийг эмчилж эрхтэн тогтолцоог эргүүлж хэвийн байдалд оруулж болно.
Хүний гарал үүсэл, боловсрол мэдлэг, эрх мэдлээс үл хамаарах атлаа хүмүүсийг нэгтгэж байдаг зүйл бол түүний эрүүл мэнд. Хүн бол баян ядуу, эр эм, хөгшин залуу, хар цагаан арьсны өнгө, шашин шүтлэг хамаарахгүйгээр эрүүл аж төрөх тал дээрээ адил оршдог. Хүн бүр хоорондоо адил бүтэцтэй байдаг гэдгийг биологийн шинжлэх ухаан олж тогтоосон. Бидний хэн нэгэнд тохиолдож буй зүйл дараа надад тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй. Өтлөлт хөгшрөлтийг ч жам ёсны гэж үзэлгүй, урьдчилан сэргийлж болно. Эсийн элдэв хэлбэрийн нэгдлээс олон зүйлийн амьд организм үүснэ. Хүний эдгээр эсүүд нь өөр хоорондоо харилцан адилгүй, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байна.
No comments:
Post a Comment