Форевер

Хөрөнгө оруулах чадвараа ахиулах бол ... 9909-2574

2013-12-29

Яагаад хүнсний бүтээгдэхүүнээс хангалттай тэжээлийн бодисуудыг авч чадахгүй байна вэ?



• Удаан хугацааны турш зөв зохистой, хангалттай бордоогүй, арчлаагүй хөрсөнд олон дахин тариа, ногоо тариалснаас агуулагдах тэжээлийн бодисууд шавхагдсан. Ингэснээр хөрснөөс хүнсний бүтээгдэхүүн рүү орох шимт бодисууд буурна, алга болно. Бордооны хувьд л гэхэд100 жилийн өмнө хэрэглэгдэж байсан бууцны оронд одоо фосфатын бордоо хэрэглэх болсон ба энэ нь зөвхөн фосфор, нүүрстөрөгч, кали агуулдаг бусад бичил эрдсүүдийг агуулдаггүй байна.

• Тариалах явцад хэрэглэдэг пестицид, гербицид нь хөрсний бичил орчны амьд биетүүдийг устгадаг бөгөөд эдгээр организмууд нь хөрсний тэжээлийг ургамал хэрэглэж болох хэмжээнд задалж байдаг үүрэг нь алдагдаж, ургамлын тэжээллэг байдал буурна. Зөвхөн энэ төдийгүй пестицид хэрэглэсэн ургамал хүний биед хортой болдог.

• Хүнсний ногоо, жимсийг хурааж авсан даруйгаас шимт бодисуудын агууламж нь буурдаг. Тиймээс олон мянган км туулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн хурааснаас хойш хэдий хугацааны дараа танд хүрч байгааг та мэдэх үү? Ингээд ч зогсохгүй энэ олон мянган км-ийг туулахын тулд туяагаар шарж, химийн бодис шүршсэн байдаг

• Хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах явцад тэжээллэг бодисууд буурдаг. Улаан буудайнаас гурил гаргаж авахад нийт магнийн 80%, цайрын 70-80%, хромын 87%, манганын 88%, будааг цайруулах явцад нийт цайр, хромын 75% устдаг.

• Гадаадад малыг байшинд хөдөлгөөнгүй хориж, байгалийн өвс идэх боломжгүй болгож, тэжээлээр бордох болсон.

• Ургамлуудад пестицид болон бусад химийн бодисуудыг ашигладаг учраас ургамлууд өөрсдийгөө хамгаалах шаардлагагүй болдог. Энэ нь агуулагдах шим тэжээлийн бодисууд багасахад хүргэдэг.

No comments:

Post a Comment